Сая төгрөг, хувьцаагаа зэрэг өгч чадахгүй бол уучлалт гуй гэв

img

Таван толгойн хувьцааг иргэдэд хэрхэн олгох талаар УИХ эцсийн хэлэлцүүлгийг өнөөдрийн нэгдсэн чуулганаар хийнэ.  Уг хуулийн төслийг санаачлагч Я.Батсуурь гишүүн өнөөдөр уг хуулийн төсөлтэй холбоотойгоор хэвлэлийнхэнд хандлаа. Тэрбээр энэ үеэр “Эх орны хишиг” болон Таван толгойн хувьцааг хольж олгохоор болж байгааг Я.Батсуурь гишүүн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр анх Таван толгойн ордыг ашиглах тухай 39-р тогтоолд өөрчлөлт оруулах санал гаргахдаа “Эх орны хишиг”-ээс гадна иргэдэд олгох хувьцааг 20 хувь болгоё гэж санал гаргасан ч өнөөдөр сүүлийн хэлэлцүүлгийн үеэр огт өөр болсон байгааг хэлж байна. Хэрэв иргэдийг сая төгрөг, хувьцааны аль нэгийг нь ав гэж тулгавал олон хүн Таван толгойн хувьцааг авч чадахгүйд хүрнэ гэв. Сая төгрөгөө сургалтын төлбөр болгоод авсан оюутнууд Монгол Улсын иргэний хувьд байгалийн баялагаас хувь хүртэх боломжгүй болж байгаа юм. Я.Батсуурь гишүүн “Ядуурал 40 хувьтай, инфляци өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа цагаан сар дөхсөн энэ үед ихэнхи нь сая төгрөгөө авъя гэсэн шийдвэр гаргана. Орлого багатай хүмүүс бол сая төгрөгөө аваад цагаан сарын дараа гэхэд дуусна. Өнгөрсөн гурван жилд амласан сая төгрөгөө 300 мянгаар нь хувааж гурван удаа өгч болох байсан. Үнэхээр хувьцаа, “Эх орны хишиг”-ийг хамтад нь өгч чадахгүй юм бол буруугаа хэлээд уучлалт гуйх хэрэгтэй. 1990-ээд онд ягаан, цэнхэр тасалбараас болж баян, ядуугийн ялгаа  хурцадсан гашуун сургамжийг давтана гэдэг хүсэх зүйл биш гэдгийг хэлж байлаа. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ene mongiig awahgui baie tehuu mongolchuudaa? guij bn, irgeded say say togrog taraawal talhnii une 3000 bolnoshvvde, ta nar yu ch oilgohgiu bnuu?
2012-02-16
Zochin:
Батсуурь гишүүнийг дэмжиж байна. Яг одоо их хуралд болон засгийн газрын гишүүн болсон нөхдүүд ягаан цэнхэр тасалбараар баяжсан луйварчид. Тухайн үед ард түмний 90% нь хувьцаа гэж юу байдаг, яаж арилжаанд оролцдог, ямар замаар хөрөнгө босгодог ямарч ойлголтгүй байыйн. Дээр нь мөнл өргөн хэрэглээний барааны хомсдол,барьцаалах хөрөнгөгүй болон банкйнд танилгүйн улмаас зээл авч чадахгүй байсан учир мөнгөний гачаалд орсон иргэд 10000 төгрөгөөр үнэлэгдсэн хувьцаа эзэмших тасалбараа 1993 оноос хойш тэр үед луйвараа эхлүүлсэн одоогийн их хурлын гишүүн Батж.Батбаяр, Х. Баттулга, С. Батболд,Г.Батхүү зэрэг хүмүүс өнөөдөр өөрсдийн эзэмшлийн улсын үйлдвэрүүдийг бараг л луйвраар авсан хүмүүс. Өнөөдөр таван толгойн хувьцааг мөнл энэ замаар ард түмнээс булаах гэж байна.Эхлээд монгол улсын иргэн болгоныг шинэчилсэн бүртгэл хийлгэ тэгвэл та эх орны хишиг 1,5 сая төгрөгний 500000 бэлнээр авна ь дараа нь та 536 ширхэг хувьцааг эрдний хишнгээс хүртэнэв дараа нь та таван толгойн хувьцаа арилжаалагдахад та нэрэлсэн үнээр нь хувьцааны арилжаанд оролцох эрхтэй болно тэгээдч зогсохгүй та оюутолгой таван тогойгоос хишиг хүртээд баян болно гэж ард түмнээ хошгируулсан шүү дэ. 12 онд суудалдаа байя гэж бодож байгаа бол амлалтаа биелүүлэх цаг чинь болж Ард түмэн тэнэг биш....
2012-02-15
mash zuv demjij bna shuu 100 huvi
2012-02-15