
Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяраас зарим асуудлаар тодруулга авахаар төлөвлөж байсан ч энэ удаад хойшилжээ.
Зарим эх сурвалжийн мэдээллээр бол Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр энэ албаа авснаас хойш хууль бус томилгоонууд хийснээс гадна ямарваа жагсаал, цуглааныг тараах зорилгоор мэргэн бууч бүхий хоёр ротыг бэлтгэх саналыг сайдын зөвлөлийнхөө хурал дээр танилцуулжээ. Хэрэв иргэдийн эсрэг тусгай ажиллагаа явуулах үүрэг бүхий цэрэг бэлтгэхийг санаархаж буй нь үнэн бол ноцтой асуудал гэж Ардчилсан намын бүлэг үзэж байгаа гэв.
Ардчилсан намын бүлэг Батлан хамгаалахын сайдтай холбогдох дээрх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан байна. Ажлын хэсгийг гишүүн Э.Бат-Үүл, З.Энхболд, Н.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ