
Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлдэг. Сүүлийн жилүүдэд бурхны шашин түгэн дэлгэрч байгааг Шадар сайд М.Энхболд хэллээ.
Мөн 9 дүгээр Богд Монголд заларсан нь монголчуудын бурхан шашны түүхэнд шинэ хуудас нээсэн гээд Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ бурхны шашинтай холбоотой олон чухал түүхийн хуудсыг онцолсон гэв.
Шадар сайд М.Энхболд эх нутагтаа морилон ирсэн хутагт хувилгаадыг хүлээн авч хүндэтгэл үзүүлсэнд талархаж байгаагаа тэднийг ахалж ирсэн Гоман дацангийн лам Гүндүүлэн дацаг илэрхийллээ.
Хэдийгээр нэг үе Монгол оронд шашин, номын харилцаа эрс багассан ч 1990 оноос хойш бурхны шашин дахин сэргэж, нийгмийн хандлага өөрчлөгдөж байгаад талархаж явдагаа тэрээр хэлэв.
9 дүгээр Богд Монголд суурин заларснаар бурхны шашинт улсууд Монгол орныг үнэлэх үнэлэмж их өөрчлөгдсөн. Шашны соёл, уламжлалаа хүндлэн дээдэлдэг монголын ард түмэн бурхны шашныг түгээн дэлгэрүүлэх үйлсэд асар их хувь нэмэр оруулна гэж бодож явдагаа Гүндүүлэн дацаг айлтгалаа.
Монголын томоохон хутагт, хувилгаадын шашин номын үйл хэрэгтШадар сайд М.Энхболд амжилт хүсээд эрдэм мэдлэгээрээ ирээдүйд сайн сайхныг бүтээж, ард түмэндээ тус дэм болж явахыг хүсэн ерөөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ