Шатахууны үнийг 100 хүртэл төгрөгөөр дахин бууруулах боломжтой гэж үзлээ

img

“Автобензин, дизелийн түлш, хүнсний зарим бараа, нийтийн тээврийн үнийг тогторжуулах хөтөлбөрийг зохион байгуулах, хяналт тавих зөвлөл”-ийг Сангийн сайд Д.Хаянхярваа ахалдаг. Тус зөвлөл баасан гариг бүр хуралддаг бөгөөд ажлын үр дүнгээ лхагва гараг бүрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулдаг юм. Энэ дагуу асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Шатахууны үнийг нэмсэн шалтгаанаа нефть импортлогчид валютын ханш өссөнтэй холбон тайлбарласан. Гэхдээ энэ нь ханшийн өсөлтийг хэт нэмэгдүүлэн тооцсон, үндэслэлгүй шийдвэр байсан нь Монгол банкны шалгалтаар тогтоогдсон бөгөөд банкныхан ч энэ тухай хэлж байсан. Үүнээс гадна шатахууны үнэ нэмэгдсэнээс хойш ам.долларын ханш суларч төгрөг чангарч байгаа ч импортлогчид үнээ буулгахгүй байгаад Засгийн газрын гишүүд шүүмжлэлтэй хандаж байлаа. Шатахууны үнийг ханшийн бууралт болон газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжийн ашгийн түвшинтэй уялдуулан 100 хүртэл төгрөгөөр бууруулах боломжтой юм байна. Ханшийн өөрчлөлт, одоогийн хэрэглэж буй шатахууныг татан авсан бодит ханш зэрэгтэй холбоотойгоор Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хамтран үнийг бууруулах шаардлагатай гэж Сангийн яам үзэж байна. Иймд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар авто бензин, дизелийн түлшний үнийг тогтвортой байлгах, бууруулах талаар арга хэмжээ авахыг сайд Д.Зоригт, Д.Хаянхярваа нарт үүрэг болголоо. С.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
хаха доромжилж байгаа юм шиг нөгөө шатахууны компаниуд нь өнөө өглөө 50төг-р л буулгасан байх шив. хэн гэдэг ямар дарга нь суудалд залрах тэрийг нь хэрхэн өөрийн талд оруулах уу гэж бодож суудаг юм болов уу энэ хэдэ шатахууны хувийнхан...
2012-02-16