Орон сууцны зургаан хувийн хүүтэй зээлийн асуудлыг шийдвэрлэнэ

img

Засгийн газар “100 мянган орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 м/2-аас дээшгүй талбайтай орон сууц авахаар анх удаа хүсэлт гаргасан иргэдэд жилийн 6 хүртэл хувийн хүүтэй зээл олгохыг зорьж байгаа юм. “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн Орон сууцны зорилтын хэрэгжилтийн талаар Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Ц.Дашдорж Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Энэ дагуу зээлийн санхүүжилтийг банкуудын дотоод эх үүсвэрээс бүрдүүлэх, Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад эх үүсвэр олгох, Хөгжлийн банкны эх үүсвэрт авсан хүү, арилжааны банкаар дамжуулан зээлдүүлэх хүүгийн зөрүү зэргийг жил бүрийн улсын төсөвт тусгах оновчтой хувилбар сонгох санал боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав. Түүнчлэн Улаанбаатар хотод баригдах эхний ээлжийн орон сууцны хотхон, хорооллын инженерийн шугам сүлжээ, эх үүсвэрийг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлаа шуурхайлахыг үүрэг болголоо. Дээрхээс гадна Буянт-Ухаа орон сууцны хороололд 1764 айлын орон сууц, МҮОНРТ-ийн орчим, YII, XIY хороололд гадна инженерийн шугам сүлжээ барих, орон сууц барих газрыг чөлөөлөхөд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр болжээ. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод 75 мянга, хөдөө орон нутагт 25 мянган айлын орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байна. Энэ ажлыг эрчимжүүлэхийг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 9835 айлын орон сууц ашиглалтад оржээ.  С.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayar:
neerel tim deee ungui olgoson gazar ni gazar avsaaan tegeed tog taviulah geed jil bolj bain tanai tend huviin shontoi bolomjgui tog avah uzuur baihgui geh metchlen shaltag toochood huviin shon tatuulsan ailaas ni tog avah geheer 2say togrog gej baigaamdaa unheer arga muharduulsan yum hij baigaam bainleee yadajl togoor hangaad ogchuul hun bainda arga olonshde hotod oirhon mortloo hodoogin toggui amidralaar amidrah bolj bain uu? odoo hodooch ailuud togtoi bolson bainshde!!!
2012-03-01
bold:
50m2 aas iluugiin banktai toxirsh abxad iagaad boloxgui im boldoo, 5-6 xuntei orxood 50m2 bagdna. Naaduul shin oorsdoo 100m2 aas deesh oroond amdrna.
2012-02-16
50m2 aas iluugiin banktai toxirsh abxad iagaad boloxgui im boldoo, 5-6 xuntei orxood 50m2 bagdna. Naaduul shin oorsdoo 100m2 aas deesh oroond amdrna.
2012-02-16
Anyone:
qwedcs
2012-02-16
h@k3r:
alert("Who r u")
2012-02-16
huyag:
Naad huunees chini omno bairnii une tengert hadchihna sh deee.
2012-02-16
Oyun:
Mongolchuud yagaad zaaval 50m2 deeshgui davchuuhan oron zaid tav arvuulaa bagtaj yadan amidrah yostoi gej? Zaaval oroh bairnii hemjee zaaj zeelend hamruuladag ni henii sanaa be? Uuniig sanaachilj bgaa erhemuud uursduu ah duu hamaatan sadantaigaa naad 50m2 urgun iron zaindaa bagtaad amidraad uzeech!
2012-02-16
зочин:
Ажил хэрэг болоосой билээ. Гэхдээ энэ хөтөлбөр хэрэгжлээ гээд байрны үнэ буухгүй л боловуу. Нийлүүлэлт тийм хангалттай бус харин ч эрэлт ихсээд ирнэ. Тэр үед харин үнэ дахиад л өсөх байхдаа. Тиймээс хөтөлбөртөө байрны үнийг ядаж одоогийн түвшинд барихаар бодлого барьж байхгүй бол энэ хэдэн даварсан компаниуд дур зоргоороо аашлах вийдээ
2012-02-16
dorjoo:
ene talaar delgerengui medeelel avmaar bna
2012-02-16
saran:
barigdchihsan baigaa bairnaas avch ene zeel, kvotod hamragdaj boloh yum bol u
2012-02-16
asuuh zuil bna:
Anh udaa ooriin gesen bair avch baigaa humuust bairtai bolohod ni demjij baiguullaga burt kvot togtooj olgoh yum bol uu.
2012-02-16
hb:
huduu oron nutagt heregjuuleechee darhkand
2012-02-16
erdene:
УЛСАД БАРАГ 30 ЖИЛ АЖИЛЛАЛАА ЯАГААД ГАНЦ ӨРӨӨ БАЙР ЗЭЭЛЭЭР АВААД ҮР ХҮҮХДЭДЭЭ ӨГЧ БОЛДОГГҮЙ ЮМ БОЛОО ДААНЧ ДЭЭ НАСАН ТУРШДАА БАЙР ХӨЛСӨЛЖ АМЬДАРСАН БОЛОХООР ҮР ХҮҮХЭД НЬ БАС Л БАЙР ХӨЛСӨЛЖ АМЬДРАХ ЁСТОЙ ЮМ БОЛВ УУ ҮНЭГҮЙ ӨГЧ БАЙГАА ГАЗРЫГ НЬ АВААД ГЭР Ч БОЛТУГАЙ БАРИАД АМЬДРАХ ГЭХЭЭР ӨГЧ БАЙГАА ГАЗАР НЬ АВТОБУС ЯВАХГҮЙ ХУДАГ БАЙХГҮЙ БАРАГ ГЭРЭЛГҮЙ ЁСТОЙ АМИА ХОРЛОХ Л ГАНЦ ГАРЦ БНА ДӨӨ
2012-02-15
bayar:
neerel tim deee ungui olgoson gazar ni gazar avsaaan tegeed tog taviulah geed jil bolj bain tanai tend huviin shontoi bolomjgui tog avah uzuur baihgui geh metchlen shaltag toochood huviin shon tatuulsan ailaas ni tog avah geheer 2say togrog gej baigaamdaa unheer arga muharduulsan yum hij baigaam bainleee yadajl togoor hangaad ogchuul hun bainda arga olonshde hotod oirhon mortloo hodoogin toggui amidralaar amidrah bolj bain uu? odoo hodooch ailuud togtoi bolson bainshde!!!
оюун:
Яамаар ч юм бэ дээ. Бага хүүтэй зээлээр орон сууцанд ормоор л байх юм. Үнэн худал нь мэдэгдэхгүй юм яригдаад л замхраад байх юм даа. Тодорхой цаг хугацаа эзэн биегүй яригдаад байхаар үлгэр юм болов уу ч гэж бодох боллоо. Газар ч нэг их асуудал биш байх гэж бодож байна. Худлаа шалтаг байхаа. Дээрх хүний бичсэн бас зөв л санаа байна. Ард түмнээ мал гэж боддог болтой дог шүү.
2012-02-15
zootin:
100мянган айлын орон сууц барих төсөл нь хүмүүс мал муулах үед түүн дээр оволзох ялаа батганыг утаа тавин зайлуулан дараа нь өөрсдөө тарган махаа амтархан хүртэхтэй агаар нэг юм шиг санагдчихлаа. Гэр хорооллынхний амьдарч байгаа газар нутгийг амттай шүүслэг махтай зүйрлэж болно. Гадаадын улс оронд бол томоохон хотын хойд хэсгийн томоохон уулын урд өвөр бэл болсон уудам тэгш тал нь хүн амьдрахад хамгийн таатай бөгөөд үнэтэй дээд зэрэглэлийн газарт тооцогддог. Монголын хувьд ч ялгаагүй уулын өвөр бэл газар нь хүн амьдрахад хамгийн тохиромжтой газар юм. Дээр үеийн монголчууд үүнийг мэддэг байсан бололтой тэгээд л Гандан Тэгчилэн хийд, Дамбадаржаалин хийдийг Чингэлтэй уулын өвөр хормойд, Манзуширийн хийдийг Богдхан уулын өвөр бэлд барьжээ. Үүнийг мэддэг хөрөнгөтөн, эрх мэдэлтнүүд гэр хорооллынхныг одоогийн байгаа энэүү байгалийн зохицол энэ тэр бусад зүйлээрээ ч хүн амьдрахад хамгийн таатай уг газар нутгаас нь хөөн зайлуулж тэнд нь хөрөнгөтөн баячуудад зориулсан орон сууцны хороолол энэ тэр барьж мөнгө хийх гэсэн төлөвлөгөө биздээ. Ингэхийн тулд л гэр хорооллынхний цэвэр бохирын шугам, халаалт дулааний асуудлыг шийдэж өгөхгүй дурсах ч үгүй байгаа юм. Түүнчлэн агаарын бохирдлыг голчлон үүсгэгч нь цахилгаан станц гэдэг нь ойлгомжтой байсаар байтал түүнийг шийдэх арга зам нь тодорхой байтал ард түмэнд энэ талаар огт мэдээлэхгүй агаарын бохирдлыг шийдэх жинхэнэ гарцыг эрэлхийлэх шинж ч алга. Гэр хорооллынхныг одоогийн газраа орхих хүртэл агаарын бохирдлыг шийдэж өгөхгүй бодолтой байх шиг байна. Махны үнэрээр хооллохоор ирсэн ялааг утаа май тавьж хөөж зайлуулдагтай адилаар хөөрхий ядарсан эгэл борчуудыг амьдрах таатай орчин бүрдүүлж өгөхгүй боомилсоор холдуулах гэсэн санаа биздээ. Тиймээс 3-5 гэсэн дүрмийг хэзээнээс хэргэжүүлэх вэ гэдэг нь цаг хугацааны асуудал бөгөөд үүнийг гэр хорооллынхны газрыг хөрөнгөтнүүд гартаа оруулсныхаа дараагаар хэрэгжүүлэх болно. 3 гэдэг нь хот доторх цахилгаан станцын утааг 3 жилийн дотор 50% багасган, 5 гэдэг нь 5 жилийн дараа цахилгаан станцын утааг 100% үгүй хийнэ гэсэн үг. Тэгсэн цагт улаанбаатарын хойд хэсэг буюу Чингэлтэй уулын өвөр нөмөрт байрлах одоогийн гэр хорооллынхны төвлөрөн амьдарч буй газар дэлхийн томоохон хотуудын хойд хэсгийн газрын зэрэглэлийн жишгийн дагуу хамгийн үнэтэй газар /одоогийн өртгөөсөө ойролцоогоор 30 дахин үнэтэй/ болж хувирна. Үүнийг мөнгө цагаан, нүд улаан гэх хөрөнгө мөнгөний араас хөөцөлдөгсөд, эрх мэдэлтнүүд сайн мэдэж байгаа. Тиймээс л агаарын бохирдлоор далимдуулан гэр хорооллынхныг холдуулахын тулд 100 мянган айлын орон сууцыг яаравчлан барина гэж байгаа юм. Тэрхүү 100 мянган айлын орон сууцыг барьж байгаа зорилго нь ердөө л гэр хорооллынхны газрыг чөлөөлж авахын тулд барьж байгаа учраас хүн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрэн гүйцэд хангаагүй чанаргүй орон сууц байх болно. Одоо зурагт мэдээллийн хэрэгслээр хэл ам дагуулаад байгаа чанаргүй шинэхэн барилгууд шиг л юм хийж нүглийн нүдийг гурилаар хуурна даа. Орон сууцны өрөөнийх нь доторх орон зай нь ч давчуу жижигхэн байна биз. Монгол гэр нь дунджаар 30 метр квадрат болохоор амьдардаг гэрээс нь жаахан томсгосон байхад болно гэдэг үүднээс нэг гэр бүлд 35 метр квадратын орон зай ноогдуулахад болно гэж үзэх болно. Дээхэн үед оросуудын барьсан орон сууц нь голчлон 2-3 өрөөтэй байх бөгөөд энэ дунджаар 100 метр квадрат болж байгаа юм. Ингээд бодоод үзэхээр наад луйварчид чинь яасанч олигтой юм хийхгүй. Би л лав агаарын бохирдлоос болж хичнээн өвдөж шаналсан ч агаарын бохирдол голчлон үүсгэгч нь гэр хороолол гэж хичнээн гүтгүүлж муучлуулсан ч яасан ч одоогийн амьдарч байгаа газраа луйварчдад булаалгахгүй эндээ амьдарсаар л байх болно. Би хөх толботой монгол хүн болохоороо торго шиг ногоон зүлэгтэй хашаандаа тухлаг хувийн сууц барьж үр хүүхдүүдээ тэндээ өсгөн аж төрөхийг хүсч байна.
2012-02-15