Хисаеши Иноэ ХБК-ийн симфони оркестрыг удирдана

img

Японы удирдаач Хисаеши Иноэгийн удирдсанаар ХБК-ийн оюутны симфони оркестр өнөөдөр Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Мөнх тэнгэрийн орон” болон П.И.Чайковский, Японы хөгжмийн зохиолчдын бүтээлийг эгшиглүүлнэ. Хисаеши Иноэ нь Токиогийн симфони оркестрын удирдаач бөгөөд өнгөрсөн хавар ХБК-ийн багш, оюутнуудын санаачилсан “Хатуужил тэсвэр, хатан зоригийн гайхамшиг япон хүүхдүүдэд зориулав” тоглолтын удирдаачаар ажиллаж байжээ. Тэрээр ирэх арваннэгдүгээр сард ХБК-ийн оюутны симфони оркестртой хамтарч Монголд томоохон тоглолт хийх аж. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ