НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийг томилов

img

Одын Очийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр томилохоор Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ. Түүнчлэн томилолтын хугацаа нь дууссантай холбогдуулан Очирын Энхцэцэгийг Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. Одын Очийг мэргэжлийн ур чадвар, удирдах ажлын дадлага туршлага, гадаад хэлний мэдлэгийг харгалзан ийнхүү томиллоо. О.Оч төрийн албанд 21 жил, үүнээс дипломат албанд 18 жил ажиллаж байна. О.Оч 1967 онд төрсөн. Эхнэр, 2 охинтой. 1986-1991 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2001-2002 онд Японы Засгийн газрын “Залуу удирдагч” хөтөлбөрийн шугамаар Олон улсын эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Орос, франц, англи хэлтэй. О.Оч нь 1991-1995 онд Гадаад харилцааны яамны Гэрээ эрх, түүх архивын хэлтэст атташе, 1995 онд Гадаад харилцааны дэд сайдын туслах, 1995-1998 онд Бельгийн Вант Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 1998-2004 онд Гадаад харилцааны яамны Эрх зүй, консулын газарт мэргэжилтэн, нэгдүгээр нарийн бичгийн дарга, дэд захирал, 2004-2008 онд НҮБ-ын Дүрвэгсдийн дээд комиссарын газрын бүсийн төлөөлөгчийн газрын ажилтан, 2008 онд Төрийн захиргааны удирдлагын газрын захирал, 2008 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм. С.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Сайн:
Цомко яахав дээ тэгээд, дагаад л явдаг байх даа, Хөвсгөлд угаасаа дэвшээд гарахгүйгээс хойш Америкт хэвтэж байсан нь дээр ш д
2012-02-16
irgen:
Arhi ih yydag gej sonsoson uy bn ,ner hygarhaar yas hygar gedeg biz dee MOngoliinhoo neriig sainaar gargaj yavaarai
2012-02-16
Бат Songino:
Одоо тэгээд ардын төрийн хөөрхөн Цолмон яах вэ... Ганцаараа хэцүүдэх байхдаа...
2012-02-16
gaga:
DED SAID TSOLMONGIIN NOHOR SH DEE. MERGEJILDEE CH MUNDAG DAA, IIM BOLOVSON HUCHIN HOVOR SHUU ODOO TSAGT. AMJILT.
2012-02-16
Сайн:
О.Оч ч мундаг боловсон хүчин шүү, энэ ажилд яг тохирох хүн, амжилт
2012-02-16