
Багануур дүүргийн шилдэг, тэргүүний хүүхдүүдийн оролцоог дэмжиж идэвхжүүлэх, манлайллыг нэмэгдүүлэх, тэдэнд үзэл бодлоо илэрхийлэх эрх, Хүүхдийн оролцооны стратегийг сурталчлах зорилгоор дүүргийн шилдэг хүүхдийн хэлэлцүүлгийг Хүүхэд хөгжлийн төвөөс зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Гүн-галуутай , Боловсрол, Сод сургуулийн шилдэг сурагчид Хүүхдийн холбоо, Хүүхдийн оролцооны байгууллагын тэргүүний сурагчид нийт 70 гаруй хүүхэд оролцсон байна.
Хэлэлцүүлгийн өмнө Монгол улсын Засгийн газар, Хүүхдийн төлөө зөвлөлөөс батлан гаргасан “Хүүхдийн оролцоог дэмжих стратеги”-ийг танилцуулан сурталчилжээ.
Оролцогч хүүхдүүдийн саналыг хүлээн авч цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцсан байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ