Гаалийн татвараас чөлөөлөх бодисын жагсаалтыг гаргалаа

img

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх импортоор оруулж ирж байгаа болон дотооддоо худалдан борлуулах хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, гурилын үйлдвэр, усалгааны тоног төхөөрөмж, ойн аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисын жагсаалтыг баталлаа. Тогтоолыг 2011 оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн мөрдөхөөр заасан байна. Мөн УИХ-ын гишүүн Р.Будын санаачлан боловсруулсан Авто замын тухай хуулийн төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, хэд хэдэн саналыг уламжлахаар болов. С.Болд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ