
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтуудын “Зорилт-16”-д ус хангамж, ариун цэврийн байгууламжийн чиглэлээр тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж, хэрэгжүүлэхийг холбогдох сайд нарт даалгалаа.
Шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөв, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжаас гаргахаар төлөвлөсөн байна.
Манай улс 2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх хувийг бууруулах зорилт тавьсан. Энэ дагуу 2015 он гэхэд баталгаат ундны усны хангамжгүй хүн амын эзлэх 60 хувийг 40, сайжруулсан ариун цэврийн байгууламжид хамрагдаагүй хүн амын эзлэх 73 хувийг 60 хувь болгох юм.
Б.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ