
“Хүрээ ротари” клубээс найм дахь жилдээ “Амьдралын төлөө аян” өрнүүлэхээр болжээ. Энэ жилийн уриа нь “Эмэгтэйчүүд эрүүл бол үндэстэн эрүүл”. Аяны хүрээнд аймгуудын нэгдсэн эмнэлэгт умайн хүзүүний хавдраас сэргийлэх, эрт үед илрүүлэх оношлогоо, эсийн шинжилгээ хийж, үзлэг, зөвлөгөө үнэ төлбөргүй явуулдаг уламжлалтай. Тус аяныг энэ жил хоёрдугаар сарын 6-7-нд Сэлэнгэ аймгаас эхлүүлж, 9-10-нд Дархан-Уул, 13-14-нд Орхон зохион байгуулжээ. Өнөөдөр буюу 16-17-нд Булган, 27-28-нд Төв аймагт өрнүүлэх юм байна. Харин ирэх сарын сарын 1-2-нд Хэнтий, 5-6-нд Дорнод, 8-9-нд Сүхбаатар, 12-13-нд Дорноговь, 15-16- нд Говьсүмбэр аймагт очихоор төлөвлөжээ. Тус клубын хамт олно өнгөрсөн хугацаанд 21 аймгаар жил дараалан аялж, эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийг үнэ төлбөргүй үзүүлж, одоогоор 20 мянга гаруй эмэгтэйн хавдрыг эрт илрүүлэн эмчлэх ажилд өөрсдийн хувь нэмрээ оруулсан байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ