Шоронд түймэр гарсны улмаас 300 гаруй хоригдол эмгэнэлтэйгээр амиа алджээ

img

Латин Америкийн Гондурас улсын нийслэл Тегусигальпа хотоос хойд зүгт байрлах нэгэн шоронд гал гарсны улмаас 300 гаруй хоригдол амиа алджээ. Галын шалтгааныг тодруулахаар шинжээчид ажиллаж байгаа бөгөөд хоригдлууд түймрийн улмаас камертаа угаартаж нас барцгаасан байна. Одоогоор галыг бүрэн унтраасан бөгөөд Комаягуа хэмээх тус шоронд 850 гаруй хоригдол ялаа эдэлж байжээ. Гал түймэр гарсны дараа шоронгийн удирдлагууд хоригдлуудыг аврах ажиллагаанд хойрго хандаж, камераас нь бөөнөөр гаргах эсэхээ шийдэж чадалгүй цаг алдсан гэнэ. Уг эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан Гондурасын ерөнхийлөгч тусгай комисс байгуулсан бөгөөд шоронгийн удирдлагуудаас мэдүүлэг авчэхэлжээ. Амиа алдсан хоригдлуудын нэрийг эхнээс нь зарлаж эхэлсэн бөгөөд өөрсдийн ойр дотныхон, хамаатнууддаа санаа зовсон ар гэрийнхэн нь шоронгийн гадна олноороо цуглараад байгаа аж. Н.Өрнө  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ono:
Hetsuu yum boljee, burhan orshoog.
2012-02-16