
Зам тээвэр, барилга, хот байгуулалтын шинэ сайд Ц.Дашдорж өчигдөр Иргэний нисэхий ерөнхий газар, “Улаанбаатар төмөр зам”-аар орж, ажил байдалтай нь танилцлаа.
Энэ онд “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд бууж, хөөрсөн нислэгийн тоо 14700-д хүрч, 890.761 зорчигчид үйлчлэн, 772.2 тонн ачаа тээвэрлэжээ. Харин өнгөрсөн онд Өмнөговь, Хөвсгөл, Ховд, Дорнодын нисэх буудлуудын олон улсын статустай болгож, орон нутгийн буудлуудын үйл ажиллагааг сайжруулахад 200 орчим тэрбум төгрөг зарцуулсан байна. Гэсэн ч агаарын тээврээр үйлчлүүлэх иргэдийн тоо өсөн нэмэгдэж байгаа тул Хөшигийн хөндийд шинээр баригдаж буй онгоцны буудлыг ашиглалтад оруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм.
ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба, Нисэхийн аюулгүй ажиллагаа хяналт, зохицуулалтын албаны үйл ажиллагаатай танилцаж тус салбарт нислэгийн удирдлагыг бодитоор хянах системийн үйл ажиллагааг газар дээр нь үзэж, “Чингис хаан” буудалд хөөрч буух нислэгийг удирдах төвөөр орсон юм. Тэрбээр “Иргэний нисэхийн салбарын хөрөнгө оруулалтын нөхцөл өөрчлөгдөж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, техник технологийн шинэчлэл хийгдсэн нь эрс мэдрэгдэж байна. Бидэнд хамтын хүчээр хийж амжуулах олон ажил байна. Тухайлбал, Иргэний нисэхийн салбарт 2007 оноос хэрэгжсэн өнгөрөлтийн нислэгийг хянах бодит ажиглалтын системийг улам сайжруулах хэрэгтэй. Японы Засгийн газрын зээлээр санхүүжүүлж буй Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын шилэн кабель, эрчим хүчний ажил хангагдсан ч цаг хугацааны хувьд хоцрогдож байгаа нь санаа зовоож байна. Энэ ажлыг бид эрчимжүүлж, онгоц хөөрч буух хатуу хучилттай зурвасын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлэхийн төлөө хамтарч ажиллана” гэв. Түүнчлэн Монгол Улс агаарын тээвэрт баримтлах бодлогыг боловсруулж хаврын чуулганаар хэлэлцүүлэхээ хэлээд агаарын тээвэрлэгчдийн нислэгийн аюулгүй ажиллагааны хяналтыг сайжруулж, Алма-Ата-Өлгийн чиглэлийн нислэгийг түргэтгэхийг ИНЕГ-ын удирдлагуудад үүрэг болгов. Хөшигийн хөндийд барьж буй нисэх онгоцны шинэ буудал 2017 онд нээгдэхээр байгаа юм байна.
Манай Улсын төмөр замын ачаа эргэлтийн 90, зорчигч тээвэрлэлтийн 40 хувийг дангаараа гүйцэтгэдэг “Улаанбаатар төмөр зам”-ынхан үйл ажиллагаагаа зах зээлийн орчинд нийцүүлэн шинэчлэх, тээх нэвтрүүлэх чадвараа тогтвортой нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтыг шуурхай шийдвэрлэх шаардлагатай байгаагаа шинэ сайддаа дуулгав. Харин Ц.Дашдорж сайд тус газрынханд үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалтаа өөрчилж, тээвэрлэлтийн эрэлт хэрэгцээг хангах чиглэлээр маркетингийн судалгаа хийж, тооцоо, төлөвлөгөөтэй, оновчтой арга барилыг нэвтрүүлэх хэрэгтэйг анхааруулсан. Түүнчлэн хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн санг нэмэгдүүлэхэд манай Засгийн газраас гаргаж байгаа 125 сая ам.долларын хөрөнгийг УБТЗ-ын техник, технологийг шинэчлэн, төмөр замын тээх нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэхэд ашиглах, төмөр замын хөрөнгө оруулалт, зээлийн үр ашгийг дээшлүүлэх, тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай ханган ажиллаж, их засвар хийх хугацаа нь болсон болон хэтэрсэн замуудад засах ажлыг шуурхайлж, 2012 оны зун хийх засварын ажлын бэлтгэлийг хангах зэрэг үүрэг өглөө.
Ц.Дашдорж:Хамгийн гол нь аюулгүй ажиллагааг хангах ёстой
Энэ үеэр ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж "Нисэхий салбарт өөрчлөлт хийсэн. Нисэхийн салбарын хувьд ялангуяа далайд гарцгүй өргөн уудам нутагтай манай орны хувьд агаарын тээвэр хамгийн чухал тээврийн салбар. Тэр утгаараа хамгийн гол зарчим бол аюулгүй ажиллагааг хангах ёстой. Хоёрдугаарт иргэдэд тогтвортой үйлчлэх ёстой. Гурав нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд ашигтай ажиллах хэдий ч нөгөө талдаа иргэдэд хүргэх үйлчилгээгэ хүртээмжтэй явуулахад анхаарал хандуулах ёстой.
Олон төсөл арга хэмжээнүүд иргэний нисэх агаарын тээвэрт хэрэгжиж төр засгаагс шийдлүүдийг хэрэгжүүлээд явж байна. өнөөдөр УИХ, ЗГ-аас гарсан тогтоол шийдвэрүүд жил жилийн улсын төсөвт орсон хөрөнгө оруулалт арга хэмжээнүүд газар дээр ямар байгаатай үзэж сонихроод явж байна.
Иргэдэд үйлчлэх үйлчилгээн дээр эдийн засгийнх нь орчинг авч хэлэлцэх ёстой. Тэгж байж өрсөлдөөнийг бий болгож сонгодог агуулгаар нь зах зээлийн зарчим үйлчлэх ёстой. Тэртэй тэргүй иргэний нисэхийн салбарт хувийн хэвшлийн оролцоо ялангуяа гадаадын тээвэр дээр хувийн хэвшлийн оролцоо нэмэгдэж шинээр компаниуд үүсэж бий болж байна. Нэг талаасаа энэ. Нөгөө талаасаа иргэдийн аюулгүй тээвэрлэлт дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэхдээ тэр нь заавар дүрмийг тодорхойлж гаргаж өгөх ёстой.
Монголын агаараар дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслүүдийн нислэгийн аюулгүй ажиллагаа түүний дотор багтаамжийг нэмэгдүүлэх ашиг орлогыг нэмэгдүүлэх ажиллагаа бол том арга хэмжээ гэж үзэж байгаа. Техник технологийн хувьд ч гэсэн шинэчлэгдэж боловсон хүчний хувьд ч найдвартай сайн боловсон хүчин бэлтгэлдэг газруудад шинээр боловсон хүчин бэлтгэж зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах шаардлага нэмэгдлүүлэхээр ажиллаж байгаа.
Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй. Өөрөөр хэлбэл, бид процетурын удирдлагаар дан ганц нисгэгчийн мэдээллээр удирддаг байсан бол одоо харж удирддаг харилцаж удирдаж харилцан гэрээ дүгнэлт хийж шууд удирддаг нөхцлийг бүрдүүлснээр нислэгийн аюулгүй ажиллагаа хангах боломж бүрдэж байгаа.
1986 онд ЗХУ-ын техник туслалцаагаар баригдаж цагт 500 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай байсан буудал. 1997 онд Азийн хөгжлийн банкны хөнгөөлттэй зээлээр цагт 1500 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай болгосон гэж үзэж байсан ч 1500 хүнд үйлэхэд хүндэрлтэй байсан. Одоо бол зай талбайг ихэсгээд 200 орчим хүнд үйлчлэх боломж олгох зорилгоор зайг ихэсгэх. Буудалд байдаг зорчигчдод үйллэх секурет бусад тоног төхөөрөмжөөр найдвартай хангах хүмүүст чирэгдэлгүй шуурхай хангах үүднээс нэлээд зүйлийг хийж байна. Шинэ нисэх онгоцны буудал маань ашиглалтад орох болоогүй байна. Тэр болтол өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахын тулд нэлээд шаардлагатай байна. Тэр дундаа "Чингис хаан" нисэх буудлын оффисыг тусад нь барьж тээвэрлэгчдийн зай талбайгаар хангах боломжийг нэмэгдүүлэх шаардлага байна. Шинэ буудал 2017 онд ашиглалтад орно. Тендрийн сонгон шалгаруулалт явагдвал дараа жил эхлэх боломжтой.
Өнгөрсөн онд Өмнөговь, Хөвсгөл, Ховд, Дорнодын нисэх буудлыг олон улсын статустай болгосон. Зорчиж байгаа хүмүүс мэдэж байгаа. 200 орчим тэрбум төгрөгийг орон нутгийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг сайжруулж ая тухтай байдлыг бүрдүүлэх зорилгоор бид арга хэмжээ авч ажилласан. Тэр дундаа олон улсын статустай онгоцны буудлыг хил орчмын агаарын харилцааг нэмэгдлүүлэхэд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа.
Агаарын тээвэрлэгч компаниудад нислэгийн аюулгүй ажиллагааг хангахтай холбогдсон стандартыг сайжруулах аюулгүй ажиллагааг хангахад мэдээж хүндрэл учирч байгаа. Дээр нь цаад талд нь агаарын тээвэрлэгчид эдийн засгийн хувьд хүндрэл бэрхшээл учирч байгаа. Энэ бол "Буянт ухаа", "Чингис хаан" олон улсын буудлын хамгийн анхаарууштай асуудал юм. Сүүлийн үед "Буян Ухаа" орчмын гэр хороолол нэмэгдэж байна. Тиймээс гэр хорооллоос үүдэлтэй утаа алсын харааг багасгах асуудал байна. Мөн цаг агаарын хэт хүйтрэлтээс хамаарсан үзэгдэл нөлөөлж байгаа. Улаанбаатарт бууж чадахгүй буцах нөөц буудалд буухад маш их зардал гарч байгаа. Үүнийг багасгахын тулд шинэ буудлыг ашиглалтад авах. Мөн онгоц авах чадварын нэмэгдүүлэх зорилгоор нэлээд хэдэн арга хэмжээ авахаар төлөвөлөж байна. Тэр нь зурвасыг төвийн гэрэлтүүлэгтэй болгох мөн буултад ороход харж удирддаг болгох бусад орчин үеийн техник технологи нэвтрүүлж навигаторын тоног төхөөрөмжөөр хангах бодлогуудыг тавьж хөрөнгө оруулалтыг нэмэдүүлэх хүсэлт тавьж байна" хэмээн өөрийн удирдаж буй салбарын талаар хэлж байлаа.
Б.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ