
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл байгуулж, дүрмийг нь баталлаа.
Энэ зөвлөл хүн амыг цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, цэвэр, бохир усны үйлчилгээний тариф зэрэгтэй холбоотой асуудлыг хариуцахын зэрэгцээ аж ахуйн харилцааны дүрэм, техникийн нөхцөл олгох журам баталж, мэргэжлийн дүгнэлт, шийдвэр гаргах юм.
Одоогоор манайд тусгай зөвшөөрөлтэй 93 байгууллага, аж ахуйн нэгж хүн ам, үйлдвэр, аж ахуйн газруудыг унд, ахуйн цэвэр усаар хангах, бохир усыг татан цэвэрлэх болон орон сууцны ашиглалт, засвар, үйлчилгээ үзүүлж байна.
Б.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ