
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон өчигдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, эмнэлгийн үйлчилгээнд тулгарч байгаа асуудлуудыг судалж, үйлчлүүлэгч нартай уулзаж, санаа бодлын сонссон байна. Манайд энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг ганцхан эмнэлэг байдаг. Улсын хэмжээнд сэтгэцийн өвчинөөр өвчлөгсөд сүүлийн үед нэмэгдэх болсонтой холбогдуулан энэ төвийн байрыг өргөтгөж байгаа аж. Дэд сайд өргөтгөлийн барилгын явцтай танилцсан байна. Барилга ирэх жилийн арванхоёрдугаар сард ашиглалтад орох юм байна. Энэ төвд сэтгэл гутрал, архаг солиорох эмгэг, сэтгэл цочирдлын хоёр туйлт эмгэг, архины хэрэглээтэй холбоотой эмгэгтэй хүн ханддаг байна.
Дашрамд дурдахад, дэлхий дахинд мэдрэл, сэтгэц зан үйлийн эмгэг, архи, мансууруулах бодисын хэрэглээтэй холбоотой сэтгэцийн тулгамдсан асуудалтай 450 сая хүн байдаг аж. Дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаагаас гадна хөдөлмөрийн чадвар алдалтад хүрдэг гэсэн судалгаа байдаг байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ