
Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Эрчим хүчний зохицуулах газрыг Эрчим хүчний зохицуулах хороо болгон шинэчилж, дүрмийг Засгийн газраас баталлаа. Энэ хороо эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах, импортлох, экспортлох, диспетчерийн зохицуулалт хийх ажлыг зохицуулах үүрэг хүлээдэг.
Мөн эрчим хүчний үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, зөвшөөрөл эзэмшигчдийн болон хэрэглэгчдийн тарифыг хянаж батлах, талуудын эрх ашгийг тэнцвэртэй хамгаалах, зөвшөөрөл эзэмшигчдийн дунд шударга өрсөлдөөн бий болгох чиглэлээр ажиллах юм байна.
Б.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ