175.1 мянган ширхэг хувьцаа арилжлаа
Монголын хөрөнгийн бирж дээр өнөөдөр 20 ХК-ийн 104.9 сая төгрөгийн үнийн дүн бүхий Үүнээс “А” самбарын арилжаагаар 15 ХК-ийн 158.2 мянган ширхэг хувьцааг 97.4 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 5 ХК-ийн 16.9 мянган ширхэг хувьцааг 7.5 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 180 хэлцэл хийгдсэн байна. Нийт 20 үнэт цаас арилжигдсанаас 7 үнэт цаасны ханш өсч, 7 үнэт цаасны ханш буурч, 6 үнэт цаасны ханш тогтмол байлаа. Өмнөх өдрийн хаалтын ханшаас “Бэрх уул” ХК-ийн үнэт цаасны ханш 14.94 хувь өсч, “Мах импекс” ХК-ийн үнэт цаасны ханш 14.63 хувь буурсан байна. ТОП-20 индекс 19908.94 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 77.50 нэгжээр буюу 0.39 хувь буурчээ. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 20.1 тэрбум төгрөг болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ