
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы эхэнд Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Үүний дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд
ийг хэлэлцэх ажээ.
Харин эдгээрийн дараа парламентийн танхимд гишүүдийг талцуулж, ард иргэдийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа "Таван толгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай" Улсын Их Хурлын 39 дүгээр тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх юм.
Мөн
"Тэтгэмжийн хэмжээг өөрчлөн тогтоох тухай", "Нөхөн олговрын доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэх ажээ. Түүнчлэн
Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг,
Инновацийн тухай болон дагалдах бусад хуулийн төслүүд
зэрэг хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Б.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ