
Монгол-БНХАУ-ын хилийн албаны хэлэлцээрээр талуудын хууль ёсны баяр, амралтын өдрүүдэд хилийн боомтуудыг хаадаг.
Автозамын БНХАУ-тай хиллэдэг 12 түр болон байнгын ажиллагаатай боомтууд энэ сарын 22, 23-нд буюу шинийн 1, 2-нд амрахаар болжээ.
Мөн тус өдрүүдэд ОХУ-тай хиллэдэг автозамын болон түр болон байнгын ажиллагаатай арван боомт амрах аж. Харин Замын-Үүд-Эрээн, Сүхбаатар-Наушки чиглэлд зорчих олон улсын гал тэргүүд шинийн 1, 2-нд ажиллах юм байна.
Учир нь олон улсын боомт баярын өдрүүдэд хаадаггүй байна.
Түүнчлэн энэ сарын 24-нийг албан ёсоор амралтын өдөр болгосон ч хилийн боомтууд ажиллахаар болжээ.
Б.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ