Украин улсад болж байгаа олон улсын тэмцээнээс Б.Батзориг мөнгөн медаль хүртэв

img

Украинд болж байгаа чөлөөт бөхийн ОУТ-ий эхний өдөр манай бөхчүүд 3 медаль зүүсэн байна. Эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Б.Батзориг 4 ялж, нутгийн алдартай бөх А.Стадникт ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ. Харин эмэгтэй бөхчүүдээс 2010 оны дэлхийн аварга С.Батцэцэг 63 кг-д, ОУХМ С.Бямбацэрэн 55 кг-д тус тус хүрэл медалийн эзэн болжээ. Бусад бөхчүүдийн амжилтыг тоймловол: эм 48 кг-Ц.Энхжаргал, 63 кг-О.Насанбурмаа, 72 кг-Г.Наранчимэг нар нэг ялаад 2-р тойрогт дийлдсэн бол эрэгтэй 55 кг-д Т.Даваахуяг эхний тойрогт, 66 кг-д Г.Мандахнаран 2-р тойрогт ялагджээ. Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдээс 60 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Г.Мандахнаран, 74 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат, спортын мастер Ч.Батчулуун нар, эмэгтэйчүүдээс  51 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг барилдана.

Эрэгтэй

55 кг   1. Владимир Хинчигашвили /Гүрж/ 2. Арсен Курамагомедов /ОХУ/ 3. Яшар Алиев /Азербайжан/ 3. Мукола Айвазан /Украин/ 66 кг   1. Андрей Стадник /Украин/ 2. Буянжавын Батзориг /Монгол/ 3. Андрей Наготний /Украин/ 3. Андри Кватковский /Украин/ 84 кг   1. Дато Марсагишвили /Гүрж, 2011 оны ДАШТ-ний хүрэл медальт / 2. Ахмед Магомедов /ОХУ/ 3. Илья Хамикоев /Азербайжан/ 3. Давид Бичинасвили /ХБНГУ/ 120 кг             1. Давид Мозанашвили /Гүрж, 2011 оны ДАШТ-ний хүрэл медальт/ 2. Чад Ханке /АНУ/ 3. Сослан Гаглоев /Словак/ 3. Александр Коцановский /Украин/ А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ