20 тонн жинтэй хаданд машинтайгаа дарагдсан ч амьд үлджээ
Людовик Маскиав хэмээх азтай эрийн тухай францын хэвлэлүүд өнөөдрийн нүүр хуудсандаа гаргажээ.
Тэрбээр Альпын нурууг эмжсэн уулын дагуух хурдны замаар цагт 40-50 километр цагийн хурдтай явж байхад нь уулнаас чулуу нурж 20 тонн жинтэй хад машин дээрээс нь унажээ.
Аварга том хаданд машин нь юу ч үгүй болтлоо дарагдсан ч аз түшихэд Людовик Маскиав хөнгөхөн бэртэл авсан байна. Түүнийг эмнэлэгт хүргэн эмчилж байгаа аж.
Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ