Эрдэнэт хотод кикбоксын тэмцээн болно
Орхон аймгийн биеийн тамир спортын газар, Монголын кикбокс-тулааны спортын холбоо хамтран Орхон аймгийн кикбоксын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 17-19 ны өдрүүдэд Эрдэнэт хотноо зохион байгуулах гэж байна. Энэхүү тэмцээнээс шалгарсан тамирчин ирэх 4 –р сард зохиогдох Монголын бүх ард түмний спортын наадамын кикбоксын шигшээ тэмцээнд оролцох эрхээ авах юм. Тэмцээн эрэгтэй 6, эмэгтэй 3-н жингийн ангилалд 17-34 ны насны тамирчдын дунд олон улсын кикбоксын дүрмээр явагдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ