“Алтан хүн” одонгийн эзэд маргааш тодорно

img

Монголын бүтээлч иргэдийн нэгдсэн холбооноос санаачлан “Алтан хүн” одонг шинээр бий болгожээ. Энэ одонгоор Монголын эгэл жирийн ардаас эхлээд төрийн томчууд ч шагнуулах боломжтой гэнэ. Үнэхээр та хийсэн бүтээсэн зүйлтэй хүн бол энэ одонд тодорхойлуулах боломжтой юм байна.Тиймээс маргааш хөдөлмөр бүтээлээрээ үнэлэгдсэн малчин, тив дэлхийд нэрээ дуурсгасан тамирчид, анхны сансарын нисгэгч гээд энэхүү энэхүү одонгоор энгэрээ мялаах нь. Одон гардуулах ёслол Чингис зочид буудалд болох юм. Дашрамд дурдахад, энэхүү "Алтан хүн" одонг Хүннү гүрний археологийн олдвороос сэдэвлэн бий болгосон байна. Хүннү гүрний үеийн “Алтан хүн” олдвор нь гурван см-ийн диаметртай голдоо цул алтаар цутгасан эрэгтэй хүний дүрс бүхий олдвор аж. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bat:
hynd hudlaa heldeggyi hynii tuluu saihan yils hiij gabya shagnald hyrch chadaagyi olon sain hymyysiig shagnaarai luvarchidad ene shagnalaa uguud yne hyndgyi bolgoj bolohgyi
2012-02-16