
Японы электрон бараа, эмнэлгийн тоног төхөөрөмж, гэрэл зургийн аппарат үйлдвэрлэгч Олимпус корпорацийн экс захирал Цуёши Кикүкаваг 1.7 тэрбум ам.долларын орлогоо татвараас нуун дарагдуулсан хэргээр баривчилжээ.
Өнгөрсөн оны сүүлээр дэгдсэн орлогоо нуун дарагдуулсан энэхүү шуугиант хэргийн улмаас Цуёши Кикүкава нь албан тушаалаа орхиод байсан юм.
Тэгвэл түүнийг өчигдөр хуулийн байгууллагынхан баривчилсан байна. Түүнтэй хамт Олимпус компанийг удирдаж байсан туслахуудыг нь ч мөн Токиогийн прокуророос баривчилжээ.
Н.Өрнө

СЭТГЭГДЭЛ БИЧИХ