Ээлжит бус чуулган зарлана гэв

img

УИХ дахь МАН-ын бүлгийн хурал өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаас сэтгүүлчдэд мэдээлэл хийгээгүй бөгөөд эх сурвалжийн мэдээллэж байгаагаар өнөөдөр цаг үеийн асуудлаар хуралдсан гэв. УИХ-ын даргын бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын нэгдсэн чуулганыг долоо хоног хүртэл хугацаагаар сунгах эрх байдаг бөгөөд энэ хугацаа үндсэндээ дуусгавар болж буй тул өнөөдөр УИХ-ын намрын чуулганыг хаах чиглэлийг гаргасан байна. Намрын чуулганаар хэлэлцэж хараахан амжаагүй хуулиудыг ээлжит бус чуулган зарлаж хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэв. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ