Мөсөн барималын олон улсын уралдаанаас монголчууд мөнгөн медаль хүртлээ

img

Шилдэг мөсөн баримал барих олон улсын “Art Meets Ice” уралдаан Финландын Хельсинк хотын Коркеасаари амьтны хүрээлэнд найм дахь удаагаа болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд 14 орны 40 орчим уран барималч ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Энэ жилийн уралдааны ерөнхий сэдэв нь “Түүх” байсан байна. “Designed by Nature” сэдвээр өрсөлдсөн шалгаруултад манай уран барималч Ц.Батмөнх, А.Одгэрэл нар “Солонгын орон” мөсөн баримлаараа мөнгөн медаль хүртжээ. Харин нэгдүгээр байрыг ОХУ-ын Иван Локтюхин, Вадим Полин нар эзэлсэн байна. Д.Цэцэг    

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bayar hurgie
2012-02-16
zochin:
boloo sh dee zaluus aa bayar hurgie
2012-02-16