
Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтэс “Сэлэнгэ констракшн”, “Эм Си Эс” ХХК-тай хамтран “Галын аюулаас урьдчилан сэргийлье” сэдэвт өдөрлөг зохион байгуулжээ. Дүүргийн хэмжээнд утааг бууруулах хязгаарлалтын бүсэд орсон 9-18 хорооны бүрэн шаталттай зуухыг худалдан авах өрхөөс өнөөдрийн байдлаар 10792 айл уг зуухыг авчээ. Тиймээс өдөрлөгийн үеэр бүрэн шаталтат зуухны галлагааны аюулгүй ажиллагааны талаар сургалт явуулж, заавар зөвлөгөө өгсөн байна. Мөн зуух худалдан авсан айл өрхүүдийн дунд судалгаа явуулахад буруу галладаг, галын аюулгүй байдлыг хангаагүй зэрэг зөрчил илэрчээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ