
Төрийн шагналт Д.Сосорбарам “Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны “Хонхны дуу”-г мюзикл болгон найруулж, ирэх дөрөвдүгээр сард үзэгчдэд толилуулахаар болжээ. Мюзиклийн зохиолыг УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл, нийтлэлч Б.Баабар нар бичиж, “Анир” студийн найруулагч Б.Алтанхуяг хөгжмийн найруулгыг нь хийсэн аж. Ардчилал, шинэчлэлд уриалсан 90-ээд оны түүхэн үйл явдал нь урлагийн ертөнцөд үнэлж баршгүй эрх чөлөө бэлэглэсэн гэж энэ салбарынхан дүгнэдэг. “Хонхны дуу”-нд зориулсан уг мьюзиклд ДБЭТ-ын гоцлол дуучин, соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга, поп опера чиглэлээр уран бүтээлээ туурвидаг “Увертура” хамтлагийнхан дуулах аж.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ