
Монголын хошин урлагийн ууган гавъяатууд, продакшнуудын төлөөлөл болсон жүжигчдийн хамтран бүтээсэн нэгэн шинэ кино удахгүй нээлтээ хийх гэж байна. “Хайртай бол хартай” хэмээх тус киноны зохиолыг Д.Оюунсүрэн, Ц.Төмөрхуяг, Д.Даулетжан нар бичиж, ерөнхий найруулагчаар Ц.Төмөрхуяг, найруулагчаар Д.Даулетжан ажиллажээ.
Тус киноны гол дүрд Соёлын тэргүүний ажилтан Р.Алтансүх, Р.Өлзийхүү, Д.Төвшинтөр Ш.Жавхлан нар тогложээ. Харин дүрүүдэд Монгол Улсын гавъяат жүжигчин Б.Батзаяа, Ц.Цэнд-Аюуш, Б.Туяа, Б.Магсар, Л.Чаминчулуун, Ж.Оюундарь, Ц.Төмөрхуяг, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг, Ц,Ганзориг, Ө.Ихбаяр, Д.Дэлгэрсайхан, Д.Даулетжан, нар тоглосон байна. Ийнхүү кино урлагт тэр дундаа инээдмийн киноны төрөлд нэгэн шинэ түүхийг бичиж үлдээхээр долоон гавъяат маань хамтран энэхүү кинонд тоглосон ажээ. Тус кино энэ сарын 20-нд нээлтээ хийх ажээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ