Метро барина
Метро барих асуудлыг эрчимжүүлжээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас Улаанбаатар хот 2020 он гэхэд метротой болох боломжтой гэж үзэн метро байгуулах ажлын судалгааг эрчимжүүлжээ. Энэ ажлын хүрээнд “Улаанбаатар хотод метро байгуулах техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах” зөвлөх үйлчилгээний тендерт БНСУ-ын “Сү сон” группийн “Гео зураглал” компани шалгаран ажлаа эхлүүлжээ. Метрог 2014 оноос эхлэн барихаар төлөвлөсөн бөгөөд метроны хоёр зам барихад дөрвөн их наяд 917 тэрбум төгрөг хэрэгтэй гэнэ. Одоогийн байдлаар метроны бүх тооцоо, зураглал төсөл, байгууламжийн загвар цаасан дээр бууж дууссан бөгөөд хууль, эрх зүйн талаас нь бэлэн болгож, хэрэгжүүлэх аргачлалыг Японы “ЛСА” байгууллага судалгааг гаргаж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ