
УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын даргад ээлжит бус чуулган зарлах төслийг өргөн барив. Уг төслийг өргөн барих үеэр УИХ дахь АН-ын ахлагч Ч.Сайханбилэг “УИХ-ын даргад өнөөдөр энэ төслийг цаг авч өргөн барих гэсэн боловч завсаргүй чуулган удирдаж байсан тул УИХ-ын чуулганы танхимд төслөө өргөн баръя.
УИХ дахь Ардчилсан намын 27 гишүүний гарын үсэг бүхий төслийг чуулганы танхимд өргөн барьж байгааг УИХ-ын дарга болон УИХ-ын бусад гишүүд хүндэтгэж, ойлгож үзэх байх.
УИХ-ын чуулган хуулийнхаа дагуу хуралдаж байгаа энэ үед бид энэ төслөө өргөн барьж, Орон нутгийн сонгуулийн хууль, төсөв мөнгөтэй холбоотой чухал шаардлагатай хуулийн төслүүдээ хэлэлцэх боломжтой болно” гэдгийг цохон тэмдэглэж байв.
УИХ-ын нэгдсэн чуулганаар уг асуудлыг хэлэлцүүлж нийт гишүүдийн 3/1-ийн дэмжлэгийг авбал ээлжит бус чуулган хуралдуулах боломжтой болох юм.
Б.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ