МоАХ бол намын даргын эрх мэдэлд хүрэх гишгүүр биш

img

Сүүлийн хэдэн жил монголчуудын дунд маанийн зургаан үсгээс илүүтэйгээр хэлэгдэх болсон нэг үг байна. “Олигархи” хэмээх харь хэлний үг. “Муусайн олигархиуд”, “Олигархийн хүүхдүүд” гэх зэргээр ярих авч, яг үнэндээ хэнийг юуны учир ингэж нэрлэснийг нь мэдэх хүн тун цөөн. Гэтэл сонсоод байхад ихээхэн мөнгөтэй нөхөр улс төр рүү ороод улс орныхоо эрх ашиг, нийтлэг сонирхол бус  өөрийнхөө бодлыг үнэн зөв нь хамаагүй төр засагт тулган хүлээлгэх маягаар ажил төрлөө явуулаад эхэлдэг хүмүүсийг л олигархи хэмээн цоллож, улмаар дэлхий нийтээрээ түүнээс цэрвэн зай барьж явахыг хүсэмжлэх болжээ. Оросын хоёр дахь Ерөнхийлөгч агсан Б.Ельцин тэртээ 90-ээд онд засгийн эрхийг авах, мөн ардчилсан бодлогоо хэрэгжүүлэхийн тулд мөнгө төгрөгтэй зургаан нөхрийг ашигласан байдаг юм. Тэд сүүлдээ бүгд олигархи болсон. Яагаад гэхээр төр, засгийн бодлогод өөрсдийнхөө санааг шургуулаад эхэлсэн төдийгүй тив дэлхийн хэмжээнд баримтлах Оросын төрийн хар хайрцагны бодлогод ч нөлөөлөөд эхэлсэн байдаг юм. Тэгээд өөрийнхөө өдөөж турхирсан, тэжээж тэтгэсэн, бас бий болгож өсгөж өндийлгөсөн олигархиудаа яах вэ гэдэг асуудал Б.Ельцины жинхэнэ толгойны өвчин болсон гэдэг. Тиймээс эдгээр олигархиудаасаа салахын тулд В.Путиныг гаргаж ирсэн бөгөөд Ерөнхийлөгчийнхөө суудлыг гэв гэнэтхэн өгсөн хамгийн гол шалтгаан энэ хэмээн хэлцдэг билээ. Эдүгээ л гэхэд В.Путины савраас мултарч амжсан, ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга энэ тэр хүртэл хийж явсан  О.Березовский  Англид орогнож, М.Ходорковский Читагийн шоронд хатаж сууна. Монголд ийм хэмжээний олигархи бий юу. Байхгүй. Олигарханцар маягийн юм харин байгаа шүү. Мөнгөтэй, бас эрх мэдэлтэй мэр сэр нөхдүүд нэлээд бий. Энэ бүгдийгээ нуудаг нэгэн ч бий. Нуудаггүй ил задгай давхидаг нөхдүүд ч байдаг. Эдгээрийн гол төлөөлөгч гэвэл “Женко” компанийн захирал Х.Баттулга. Манай Ардчилсан намынх. Тэрбээр мөнгөтэй. Мөнгөтэй болонгуутаа улс төр рүү зүтгэсэн нэгэн. Эхлээд хүмүүсээ зүтгүүлдэг байснаа нөгөөдүүл нь түүний санасан хэмжээнд хүртэл төр засагт нөлөөлж чадахгүй байсан тул өөрөө орохоор шийдсэн. Ингээд 2004 онд ямар ч болсон УИХ-ын гишүүн болоод авсан билээ. Одоо тэрбээр УИХ-ын гишүүн бас сайд байж үзсэн нэгэн болов. Ардчилсан холбоог бүрэн өмчлөв. Байртай, савтай, сонинтой гишүүдтэй нь худалдаад авчихлаа.  Бас телевизтэй. Найз нь Ерөнхийлөгч. Ард нь мөнгө “үйлдвэрлэдэг” өч төчнөөн газар. Одоо тэрбээр олигархи болох хэмжээнд аль хэдийнэ хүрсэн байгаа биз. “Женко” энэ замыг хэрхэн туулав гэдэг тийм ч сонин зүйл биш. Угаасаа л наймааны гүйлгээ ухаантай нэгэн байсан бөгөөд самбо бөхөөр дэлхийн аварга болсон шалтгаан нь Оросын гааль дээр худалдах гэж авч явсан үнэгнийхээ арьсыг хураалгасантай холбоотой хэмээн ярих нэгэн байдаг. Тэрбээр барилдаж уралдахаасаа илүү панз наймаа үсэргэж, хөөрхөн ашиг олчихдог угийн сэргэлэн нэгэн байсан гэлцдэг юм. Тиймээс хураалгасан үнэгнийхээ арьсанд хорсохдоо Оросын бөхийг нам тавьсан гэлцдэг нь ортой ч байж болох. Сүүл рүүгээ гадаад оронд наймаа панз үсэргээд социалист орны нэр хүнд унагаад байна хэмээн үзсэн учир түүнийг олон улсын чанартай тэмцээнд оролцуулахаа больсон гэлцдэг билээ. Харин 1990 оны цагаан морин жилийн хувьсгал түүнд асар их боломжийг олгосон. Одоо наймаа панз үсэргэсний төлөө ял тооцоод байх хэрэггүй боллоо. Чухамхүү Х.Баттулгын од шүүрэх торгон мөч ирсэн бөгөөд цаашаа хэрхэн яаж “Женко” компанийг байгуулсныг та бүхэн сайн мэдэх учир түр орхисугай. Хувьсгалыг зоригтнууд хийж, луйварчид завшдаг болжээ. Ардчилсан хувьсгал ид өрнөж, өлсгөлөн тэмцэлдээ хүрч байхад Х.Баттулга хаана явав. Гэртээ сууж байлаа. Ингээд тамын тогоо буцалж, өрөм зөөхий нь гарах үед мань нөхөр тодров. Спиртийн наймаа хийлээ. 17 чингэлэг спирт оруулж ирээд худалдан, дүүгээ шоронд суулгав. Хөлжлөө. Хөрөнгөжлөө. Ардчилсан намд элсэв. Улс төр рүү зүтгэв.  Харин манай намынхан түүнээс зай барьж байсныг хэлэх хэрэгтэй. Бид мөнгөтэй хүн намын толгойд гараад ирэхээрээ юу болдогийг маш сайн мэдэж байлаа. Олон хүний үзэл бодол дээр тулгуурласан намыг мөнгөтэй хүн атгаад эхэлбэл ерөөсөө л компанийн нам болно гэдгийг маш сайн мэдэж байсан хэрэг. Тиймээс 2000 онд түүний нэрийг “нэр” дэвшүүлээгүй. Мань нөхөр шарандаа Баянхонгор аймагт бие даан нэр дэвшиж, нисдэг тэрэгтэй баахан манаргасан ч ялалт байгуулаагүй. 2004 онд “Эх орон-Ардчилал” эвсэлийнхэн мөн л түүнд “нүх” гаргаж өгөөгүй юмдаг. Тойрог олдоогүйдээ биш түүнээс болгоомжилсондоо УИХ-д нэр дэвших боломжийг нь хаасан. Яаж ч мачийгаад тэр нэрээ дэвшүүлж чадаагүй. Ингээд аргаа барахдаа “Эрэл”-ийн намд 30 сая төгрөг хандивлаж байгаад нэр дэвшүүлэх хугацаа бараг дуусах гэж байхад аавынхаа төрсөн нутаг Баянхонгороос “нүх” олсон. Мөнгөтэй хүн хэрхэн хүний сэтгэхүйгээр тоглож болдог, мөнгө­тэй байхад эрх мэдэл зүгээр өөрөө л өвөрт нь урсаад орж ирж болохыг мань нөхөр чухам эндээс эхлэн мэдэрсэн гэж хэлж болно. Мөн мөнгө, эрх мэдэл хоёроо л атгаж байвал бусад нь буюу хүний мөс жудаг энэ тэр ёстой хамаагүй гэдгийн жишээг үзүүлсэн юм. Яасан гэхээр царай алдан гуйж нэр дэвшсэн “Эрэл”-ийн намаа УИХ-д сонгогдсон даруйдаа жийж, эвслийг тараахад гол үүрэг гүйцэтгэлээ. 2008 онд нэр дэвшлээ. Сонгогдов. Сайд боллоо. Энэ хугацаанд манай МоАХ-г авав. Авлаа гэдгийн учрыг та бүхэн ойлгож байгаа биз. Ёстой л мөнгөөр зодоод авчихсан. МоАХ түүнд цаашаа ахих суурь дэвсгэр, албан тушаал өөд авирах шат нь болох ёстой байснаас тэр. Гэвч манайхны дунд бас ч гэж мөнгө харуулахад л шарсан мах үнэртсэн нохой шиг шарвалзаад байх нөхөд тун цөөхөн байсан тул түүний элдэв янзын яриа ухуулгад нэг их автаагүй юм. Түүнээс биш байсхийгээд л намынхаа даргыг хусах хэрэгтэй гэсэн далд хэлбэрийн битүү утгатай  үгийг мань мэтийнхээ дунд тэр шидэж байлаа шүү дээ. Х.Баттулга энэ намын удирдлагыг авахаар нэг жилийн өмнөөс улайран хөөцөлдөж эхэлсэн нь нууц зүйл биш. Хэвлэлээр ч энэ санаа бодлоо хоёрдмол утгагүйгээр хэлж байсныг дурдах хэрэгтэй. З.Энхболд энэ хоёрын ашиг сонирхол чухам үүн дээр л огтлолцож байлаа гэж хэлж болно. Одоо манай намын гишүүд “Женко” мөнгөөр зодоод намыг нам биш болгохоор, бас өөрийнхөө хүсэл бодлыг шууд тулган хүлээлгэдэг боллоо хэмээн ил цагаан ярьж байна. Мөнгөтэй хүн намдаа хөрөнгө хандивлаад явж байх нэг хэрэг, харин өөрийнхөө үзэл бодлыг шууд тулган, намын эрх ашиг, улс орны эрх ашиг гэхээсээ илүүтэйгээр хувийн хэрүүл зодооноо хүртэл нам дээр авчран овоолох болсныг манай гишүүд шулуухан шүүмжилж байна. Мөнгөтэй хүний мөнгө ардчиллын тулгуур зарчмыг алдагдуулж, нэг ёсондоо Ардчилдсан нам нөгөө хараагаад байдаг коммунизмаас доор юм руугаа аажим аажмаар урсан орж байгааг манай намынхан ил задгай ярьдаг боллоо. Ардчилал гэж чухам юу болох, түүний үнэт зүйлс гэж ямар юм байдгийг эхнээсээ ойлгоогүй, ийм тэмцэлд оролцоогүй, зүгээр л завшигчийн байр сууринаас өрөм зөөхийг нь хүртэж ирсэн “Женко” Х.Баттулга энэ намыг албан тушаал дэвших зам болгосон ахул одоо “там” болгохоор зүтгэж байна гэлцэх боллоо. Х.Баттулга эр хүнийхээ хувьд оросоор “мужик” талдаа нь үнэн. Угаасаа боловсролгүй байдал нь үүнд маш их нөлөөлдөг. Гэвч энэ бүхэн зүгээр л тайзан дээр гарсан жүжигчний маш сайн хувиргасан дүр шиг зүйл хэмээн хэлэх байна. Энэ дүрийн цаана жинхэнэ чинжүү санаа бий. Үйлдэл, үг хэл нь огт ондоо байдгийг анзаарах масс байдаггүй. Харин манай намынхан үүнийг мэддэг. Мэдэхийн дээдээр мэддэг хэрнээ яаж ч чаддаггүй. Яагаад гэхээр “Женко” хэнд таалагдах, хэнд таалагдахгүй байсан ч болно гэдгээ маш сайн мэддэг учир одоо намайг ил цагаан шахвал АН-ын нэр хүнд нийгэмд унана гэдгийг маш сайн мэдэрдэг нэгэн. “Женко” АН-ыг гартаа оруулж байгаад хүний өөрийн хамаагүй, өөрийнхөө өрсөлдөгч гэсэн болгоныг намнах гэж байна. Түүнд Ардчилсан нам үүгээрээ л хэрэгтэй. Түүнээс биш улс эх орны ирээдүй, ардчиллын мөн чанарыг хөгжүүлэх энэ тэр бол түүний хувьд огт өөр зүйл. Бараг абстракт гэмээр зүйл төсөөлөгддөг байх. Толгой нь ч хүрэхгүй. Мөнгө, эрх мэдэл, хувийн өс хонзон. Түүнд ер нь эрүүгийнхний гэмээр нарийн арга их бий гэж манай намынхан зүгээр ч нэг ярьдаггүй юм. Эрүүгийнхэн ч түүнд бий. Мөнгөөр тэтгэсэн яахаас ч буцахгүй “хүнд гар” нэг бус байдаг гэлцдэг тул манайхан үнэндээ эмээдэг. Эцсийн эцэст энэ нөхөр гэмт хэргийн ертөнцийн домог болсон Дон Корлеоны тухай “Загалмайлсан эцэг” кинон дээр гардаг “Женко” хэмээх компанийн нэрийг зүгээр ч нэг аваагүй нь тодорхой. Цус, аллага, таллага, дээрэм тонуул дэлхийг донсолгож байсан өнгөрсөн зууны эхэн үеийн үнэн түүхийг харуулснаараа л энэ кино алдаршсан болохоос мафийг магтан дуулсандаа биш шүү дээ. Өдгөө огт өөр зуун. Туулах ёстой замаа туулсан. Түүх зөвхөн түүхээрээ үлдсэн. Энэ бүхэн капитализмын замд хөл тавиад удаагүй байгаа манайханд ч хамаатай. Мэдээжийн хэрэг бидний сэтгэлгээ өөрчлөгдөхөд ихээхэн цаг хугацаа шаардагдах нь тодорхой. Гэвч үүнийг урагшлуулж болно. Чухамхүү ийм үүднээс л “Загалмайлсан эцэг” хэмээх киног бүтээсэн юм. Гэтэл бид яаж байна. “Монгол төрийн зуун эрхэм тулгатан” ч билүү ихээхэн мөнгө төгрөг зарсан бололтой, нэрт найрагчийн хөтөлсөн нэвтрүүлгээр л гэхэд “Женко” Х.Баттулгыг оруулахдаа ард нь шувтан “Загалмайлсан эцэг” киноны хөгжмийг явуулж байгаа юм. Энэ юуг зөгнөж, хаашаа хөтлөөд байгааг асуумаар санагддаг. Монгол төр цэвэр ариун байх тухай бид ихээхэн ярьдаг мөртөө тохойгоо хүртэл хүний цусанд дүрсэн Дон Корлеоныг магтан дуулж, түүнтэй Х.Баттулгыг зэрэгцүүлэн магтах нь ямар ёс суртахууны хэм хэмжээ вэ гэдгийг МоАХ болон намынхаа Их хурлын өмнө  гишүүдээсээ асуумаар байна. “Женко” Х.Баттулгад Дон Корлеонтой адилхан зүйл бий. “Загалмайлсан эцэг” Дон Корлеон Америкт гарсан “хуурай хуулийн” үеэр архи спиртийн  хууль бус наймаа эрхлээд ихээхэн ашиг олдогийг манайхан уг киноноос мэднэ. Тэгвэл одоогоос зургаахан жилийн өмнө Х.Баттулга 17 чингэлэг спирт хууль бусаар оруулж ирээд, наймаалсан явдал нэг зүйл хэлэхгүй байна гэж үү? Чухам ямар сэтгэхүйтэй хүн архи дарсны наймаа энэ тэр эрхэлж байсан хүмүүс УИХ-д нэр дэвших эрхгүй байх тухай хуулийн төсөл санаачлаад дээгүүр доогуур гүйж явах ёстой вэ? Мэдээж боловсролгүй хүн. Шулуухан л хэлье. Боловсролгүй хүн л ардчилсан нийгэмд ийм юм ярина. Тэгвэл Италид Чиччолино гэх биеэ үнэлэгч бүсгүй парламентдаа сонгогдож, Америкт Жон Хендрикс хэмээх насаараа шахам шоронд суусан негр Конгрестоо суусан байгаа юм. Монгол өдгөө ардчилсан орон. Сонгох, сонгогдох эрх бүх хүнд бий гээд Үндсэн хуульдаа заачихаад байхад түүний эсрэг тэнэгтээд, ийм тийм юм хийсэн хүмүүсийг УИХ-д сонгохоо байх тухай ярьдаг Ардчилсан намын гишүүн байж таарна гэж үү? Уг нь манайхан ардчилалтай байсан бол ийм үг хэлсний нь төлөө л түүнийг намаасаа хөөх ёстой байхгүй юу. Юуны төлөө бид 1990 онд өлсч, жагсаж, тэмцэж, амь насаараа дэнчин тавьсан юм бэ. Гагцхүү хүн бүхэн тэгш эрхтэй байх гэж шүү дээ. Хэн нэгнийгээ гарал үүсэл, хөрөнгө чинээ, эрхэлдэг албан тушаал, хөтөлдөг аж ахуй, өнгөрч туулсан зам зэргээр нь ялгаварлахгүйн төлөө тэмцсэн юм. Нийгмийн маань баримтлах ёстой үндсэн зарчим нь энэ. Харин олигархиуд үүнийг хэзээнээсээ мартаж ирсэн байдаг. Тэдэнд төр засагтаа өөрөө өөрт төрсөн бодол, зорилгоо тулган хүлээлгэж, өөртөө таалагдаагүй бүхнээ устгаж, замдаа тээглэсэн бүхнийг зайлуулах ганцхан зорилго байдаг. Олигархийн мөн чанар ийм. Тэд мөнгөөр бүхнийг шийднэ гэж боддог. Ёс суртахуун, мөс жудаг, хүн чанар тэдэнд огтхон ч падгүй. Улс төр бужигнаж, нам бас бужигнаж, түмэн олон бужигнаж л байвал боллоо. Тэр хэрээр түүний мөнгөний машин улам ажилтай болдог. Сэтгэл санааны хувьд ч гэсэн хэн нэгнээс өс хонзонгоо авч тайвширна. Түүнээс биш ард түмэн хэрхэн ядуурч, хоорондоо яаж алалцах нь иймэрхүү эрхэмд огтхон ч хамаагүй байдаг. Ер нь ирээдүйгээ бус одоогоо харсан хүн л өнгөрсөн үеийнхээ хөшөө дурсгалтай ноцолдоод эхэлдэг гэсэн нэг байдаг юм. Хөшөө дурсгал хэрэггүй гэсэндээ биш харин түүнийг хэн санаачлан бариулах ёстой вэ гэдэг дээр л энэ эрхэм уг үгийг хэлсэн байх. “Женко” Цонжинболдогт Чингисийн хөшөө босгосныг огтхон ч буруутгахгүй байна. Баяр хүргэх ёстой. Бахархах ёстой. Харин одоо хэдэн төгрөгөөр уг хөшөөг үздэгийг санаарай. Хааныхаа хөшөөг шүү дээ. Ер нь хааныхаа хөшөөг мөнгөөр үнэлээд үзүүлдэг газар байгаа юм уу. Хаана байна? Хэлээд өгөөч. Өдгөө “Женко” Х.Баттулга АН-ын даргын суудлын төлөө ил далд ихээхэн үзэж байгаад манай АН-ын гишүүд үнэхээр дургүйцэж байна. Үнэнийг шулуухан л хэлье. Энэ намд бүхнийг зоосны нүхээр хардаг гишүүн байж болно, харин дарга байж таарахгүй. Хонзогнодог, хоёр нүүртэй, ханилж явсан нөхрөө хожим юу ч гэж хэлж чадах эр хүний мөс жудаггүй дарга манай намд хэрэггүй. Хаа ч очиж бид ийм хүнээр даргаа тавьж ирээгүй юм. Ардчилсан нам улс орныг бужигнуулдаг нам гэхээсээ илүүтэйгээр өдгөө Монголын ирээдүйг тодорхойлох улс төрийн хүчин гэдгээ ухамсарлах цаг ирсэн байна. Бид, манай нам  хэн нэгний, хэн нэгэнтэй хийх хувийн чанартай тэмцэл тулаан, амбицын өсч бойжих хөрс, ургаж нахиалах үндэс байх үе өнгөрсөн. 20 жил тэгж явлаа. Боллоо, найзууд аа. Саяхан Х.Баттулга Тайландаас баахан чавх оруулж ирсэн сурагтай байна. Таксин Чинават хэмээх дарангуйлагч Тайландад чавх хэрэглэн ард түмнийхээ сонголтыг эсэргүүцэж байсан юм гэнэ билээ. Арай манай “Женко”... Ирэх сонгуулийн бэлтгэлээ иймэрхүү маягаар базааж байгаа юм биш биз дээ. Худлаа байх аа. Манай нам хэзээ ч хүчирхийллийг дэмжихгүй. Ийм аргаар бүхнийг шийдэх ёсгүй гэж үздэг ардчилсан нам шүү дээ. Тиймээс Ардчилсан нам гэх нэрийг авсан юм. Тэгвэл мөнгө бүхнийг шийдэж, мөнгөөр хамаг асуудлыг зохицуулж болно гэж үздэг “Женко” Х.Баттулга та юуны өмнө ардчилсан ёс журамд хамаг бүхнийгээ тохируул гэж хэлэх байна. Хэлэх нь битгий хэл шаардаж байна. Намынхан чинь шаардаж байна шүү. Яагаад гэхээр энэ намын төлөө, ардчиллын төлөө сохор зоосгүй хэрнээ тэмцэж явсан, явж байгаа нөхдийнхөө өмнөөс энэ үгийг хэлж байна. Гэр бүлийн аюулгүй байдлаа хангах үүднээс нэрээ нууцлав. МоАХ-ны хэсэг гишүүд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bATTAYLGIIG DEMJINEE/ SHYDRAGA ZALYY. SONGYYLIAR HAALTGUI GARAAD L IRNE. hARIN ARD TUMNIIHEE TULUU IH YUM HIIGEEREI.
2012-03-20
neree zuv bichij chadahgui zuunii shildeg hulgaich luivarchin reketchin 17 chingeleg spirteer ard tumnee horduulsan, Mongoliin ems ohidiig anh singa-d avaachij zarsan buzriin buzar luivarchin JONHUU battulga zail…… zuvhun shine tumur zamiiin tusul bol tsever orosiin oligarhi bolon hujaagiin turiin buusuudiin zahialgaar hiigdej bgaa ed, niit urtug ni 5.8 mlrd dollar, uunii dor hayaj 5-10 % ni ene luivarchnii karmaand orj bgaa, ene tusul bol Mongol ulsiig elgeer ni hevtuuleh tusul bno, tuunii uls eh orond uchruulsan hohirol bagadaagui bna.Buzar luivarchdiig herhevch songoj bolohgui. MONGOL.
2012-02-19
Улаангом:
90-ээд оны оросын олигархууд бол зүгээр нэг оросууд биш жүүдүүд юм шүү дээ. Ард нь дэлхийн еврэйн санхүүгийн дэмжлэг, баруунй ертөнц, МОССАД байсан. Путин нэг удаа оросыг еврейн боолчлолос аварсан.Одоо цаашид ардчилал гэдэг хуурамч нэрийн доор ямар тоглолт явагдах бол
2012-02-17
эрка:
баттулга сайн хүү эх орон ард түмэндээ их зүйл хийж байгааг нь бүгд мэднэ хүү минь санаагаар бүү уна хүн муулах тусам нь улам өнгө орж гялалзах хэрэгтэй амжилт хүсьее
2012-02-17
jak:
yugaa bichdeg humuus bee ugaasaa ta nar bie bienee doosh n hiij sursan humuus sh uu dee yaj ch baisan tulgaa shig n tanariin dund baihgui hor n hudluj uhlee yu
2012-02-17
corleone:
Аль ажилаа ?? мафийн компанийн ажилаа юу !? тэрийгээ ч сайн хийдэг байхөө
2012-02-17
mafi:
Тэгээд юу гэж !? Монголын ардчилсан холбоо чинь одоо манай женко компанийн охин компани болсон тэгээд юу гэж ? дургүй хүргээд байвал ...
2012-02-17
zochin:
yag ynen.hyzyygyi hulgaich harmaand ni baigaa shyy.ard tymnii tarhiig ugaah hemjeenii niitlel munguur bichyylj sonin taviad, ter niitleliig zavtai hiih ajilgyi hyzyygyi novsh munguur bicheed bidniig huurch baigaa ni ter.17 chingeleg spirtiin hergiig hyzyygyi lalar argalaad orond ni ye udmaaraa amerikt baikh zardlaa daalgaad daraa ni snand ni makh,talh chiher 2g belegleed zaisangiin ynetei surguuliig hyzyygyi hynd baiguulj uguud ardchilaliig anarhizm bolgood ene 2s ilyy uhaantai chadaltai hyniig eryygiin elementeer daramtlaad hogiin novshnuud shyy
2012-02-17
zochin:
yag ynen.hyzyygyi hulgaich harmaand ni baigaa shyy
2012-02-17
батаа:
Ер нь бол шүүмжлэлийг сайн л хүлээж авах хэрэгтэй. Таны цаашдын ажилд бас Монголын ардчилалд хэрэг болно шүү. Баттулгад амжилт хүсье.
2012-02-17
xaxa:
BATTULGA axiig maani ta nar odoo barahgui bolsoon ard tumen maani battulga axiig ymar sain hun gedegiin sain medej bgaa uhuulag hiimeer bgaa bol aytaihan uhuulag hiigeesei durakuud
2012-02-17
Лодой:
Баттулга бол Алтны компануудын боссууд шиг монгол орныг сүйтгэж байгаа дайснууд биш, М. Энхболд биш, их хуралд суучихаад төрөл төрөгсөд, эхнэр хүүхдийнхээ нэр дээр монголыг баялгийг хувалз шиг сорогч биш, Баттулга бол өөрийн хүчээр монголын нэрийг спортын ертөцөд цуурайтуулж явсан алдартан, дараа нь өөрийн биеээр зүтгэж байж хөрөнгөжсөн, үүнийгээ их хурал, засгийн газрын заримдагууд шиг нуудаг биш, Баттулга бол Монголыг хөгжүүлэх боломжийг олоод харчихсан түүний төлөө зүтгэх сэтгэл санаа нь шулуудан ажиллаж байсан сайн төрийн түшээ мөн. Баттулгын үйл ажиллагааг 100 хувь дэмжих ёстой.
2012-02-17
Mogul:
Ardchilsan namiinhan golomtoo samruulsan hoinoo oilgoh baihaa tuuniig! Harin haa ochij turuucheesee oilgoj ehelsen baina.Deer tuuniig omoorood baigaa humuus tuuniig hen be gedgiig daan ch neg medehgui bolohoor arga ch ugui yum daa!
2012-02-17
Mafi:
Эрүүгийнхэн ч түүнд бий. Мөнгөөр тэтгэсэн яахаас ч буцахгүй “хүнд гар” нэг бус байдаг гэлцдэг тул манайхан үнэндээ эмээдэг. Эцсийн эцэст энэ нөхөр гэмт хэргийн ертөнцийн домог болсон Дон Корлеоны тухай “Загалмайлсан эцэг” кинон дээр гардаг “Женко” хэмээх компанийн нэрийг зүгээр ч нэг аваагүй нь тодорхой. Цус, аллага, таллага, дээрэм тонуул дэлхийг донсолгож байсан өнгөрсөн зууны эхэн үеийн үнэн түүхийг харуулснаараа л энэ кино алдаршсан болохоос мафийг магтан дуулсандаа биш шүү дээ.
2012-02-17
ard:
Хувьсгалыг зоригтнууд хийж, луйварчид завшдаг болжээ. Ардчилсан хувьсгал ид өрнөж, өлсгөлөн тэмцэлдээ хүрч байхад Х.Баттулга хаана явав. Гэртээ сууж байлаа. Ингээд тамын тогоо буцалж, өрөм зөөхий нь гарах үед мань нөхөр тодров. Спиртийн наймаа хийлээ. 17 чингэлэг спирт оруулж ирээд худалдан, дүүгээ шоронд суулгав. Хөлжлөө. Хөрөнгөжлөө. Ардчилсан намд элсэв. Улс төр рүү зүтгэв. Харин манай намынхан түүнээс зай барьж байсныг хэлэх хэрэгтэй. Бид мөнгөтэй хүн намын толгойд гараад ирэхээрээ юу болдогийг маш сайн мэдэж байлаа.
2012-02-17
Genco:
Alna daa ta nariig. ...Гэр бүлийн аюулгүй байдлаа хангах үүднээс нэрээ нууцлав. МоАХ-ны хэсэг гишүүд
2012-02-17
Genco:
Oo budag chuluu chini yu ch bolohgui demii um baina lee. odoo chavh, tuunees arai iluu um turshij uzdeg yum uu....Саяхан Х.Баттулга Тайландаас баахан чавх оруулж ирсэн сурагтай байна. Таксин Чинават хэмээх дарангуйлагч Тайландад чавх хэрэглэн ард түмнийхээ сонголтыг эсэргүүцэж байсан юм гэнэ билээ. Арай манай “Женко”… Ирэх сонгуулийн бэлтгэлээ иймэрхүү маягаар базааж байгаа юм биш биз дээ.
2012-02-17
Боловсрол гэж энд яриад бгаа цавутай цааснаас ч илvv cэтгэлтэй хvн бол баттулга
2012-02-17
bayarkhuu:
battulga bolowsrol bagatai ch ajilaa hiideg shvv
2012-02-17
corleone:
Аль ажилаа ?? мафийн компанийн ажилаа юу !? тэрийгээ ч сайн хийдэг байхөө
hun hurungu mungu setgel gargaad hiisen buteen baiguulaltaa uneleed uzuulj bolohgui yu,chi yah baisan gej,unegui uzuulehuu he he,chich hooson tolgoi bainadaa germanii aleksandar haanii ordon muzie ovoo unetei baidag yum,busad gazarch bas sudlaaraa he he
2012-02-17
irgen:
er n bol unen shu de. Battulga sain hun, sain er,sain biznesman baij bolno. gehdee yumand hemjee hyzgaar gej bas bii gedgiig oilgoh heregtei! tasraad hereggui sh te? ezen Haan bolson ch gelee uhne biz de? uhehiin hoorond zugeer l uls oron,nam toriinhoo toloo hemjeeniihee hereer ajillah yostoi! (hemjee gej 1 yum b a shu!!!)
2012-02-17
Зочин:
Баттулгыг дэмжиж байна. Эрх чөлөө гэхээр юу дуртайгаа хийдэг гэсэн үг биш. Жинхэн эрх чөлөө хуулийн хүрээнд л байдаг. Үндэсний аюулгүй байдалд аюул авч ирж байгаа архи үйлдвэрлэгчдийг УИХ-д оруулахгүй байх нь зөв. Харин ч эд нар эх орноо бодохгүй, амин хувиа боддог, би л болж байвал болоо гэсэн хүмүүс юм.Дээрхийг бичсэн хүн гуай ардчилал, эрх чөлөө гэдгийнхээ учрыг одоо болтол ойлгоогүй байгаагүй хүн, яаж ардчилагч гээд явж чадаж байна аа? Тэгээд бас өөрийгөө Монголын бодлого тодорхойлогч гээд байгаа.
2012-02-17
Turd heregteihun. Uhaan suuj ulsiinhaa tuluu setgel gargaj bgaa hun gej bodoj bna
2012-02-17
Ардчилсан холбооны хамаг үнэт зүйлийг энэ луйварчин хулгайлаад дууслаа. Ардчилал сонинг хүртэл хувьдаа авсан байгаа юм даа. Худлаа гэвэл jenko.com.sg сайтаар ороод үз.
2012-02-16
Х.Баттулга 2003 онд ЭРЭЛ намаас орж ирээд эхлээд МоАХ-ыг ордонтой нь дараа нь Баянхонгороос тойрог худалдаж авсан дараа нь МоАХ-аар дарамтлан ЗГ-Т суудал авсан одоо АН-ын дарга авах гэнэ. Олигарх гэж ярьдаг атлаа монголын бүх үйлдвэрийг хулгайлсан, архи пивотой тэмцэнэ гээд 17 чингэлэг хятад спирт оруулж ирсэн . Саяханыг хүртэл АПУ-гийн спиртийг Улаанбаатар үйлдвэрээсээ хангаж байсан ш дээ. Одоо эргээд тэднийг нулимж байдаг. Энэ ариун явдал уу. Одоо Дархан хотод МоАХ-ын 90 оны партизануудыг архичин гуйлгачин ажил хийх чадваргүй шинэ хүмүүс элсүүлнэ гээд явж байна
2012-02-16
jagaa:
хуцваа женко
2012-02-16
зочин:
Сүүлийн үед захиалгаар сэдэв бичдэг бууны ноход маш олон болсон.Тэдний нэг л байна. Баттулга бол монголын төлөө зүрх нь цохилдог цөөн хүмүүсийн нэг.Жинхэнэ эр хүн.Хийсэн бүтээсэн зүйл нь хамаагүй их. Хүмүүс мэдэж л байгаа шүү дээ.
2012-02-16
dorjsuren:
tertee tergui bugd hulgaich. tegeed bur deerees n ta nar hichneen orilood ch ireh songuuliar ene 2 nam l garna. unen yum chin. buh yumaa jin tan bolgood huuli hurtel zohioj bna shudee. hamgiin gol n ene hulgaichid dotroos ene uls orniihoo tuloo ochuuhen ch gesen bodoltoi huniig l demjimeer bna. battulga - iig ardchilsan namiin yalzral daranguilald daragdaagui hun gej bodoj bas naidaj bna. olon ch hun tegj naidaj bgaa bh. tumnii naidvariig bitgii hosorduuleerei.
2012-02-16
hnnn:
ta nariin ter bolovsrol gedeg chini surguuli togsoh eseh tuhaidaa bish hunii uahmsart baidag yum malnuudaa!! Ooriigoo neesen, ooriinhoo mon chanariig tanisan huniig bolovsroltoi hun gedeg yum!!
2012-02-16
mongo olson bol .bolovsorslgui ch darga bolno gej bodood baigaa ym baihdaa AN-n gadaad dotoodod togsson nohod arai teguulehgui bailguide burhan mini
2012-02-16
unen:
ene estoi unen .hulgaich hulgaichiig bariarai gedeg shig odoo olgorhuud geed tenegteed baigaag ni ard tumen oilgoh bolno
2012-02-16
MAN iin kommunist ev havgui zahialgat niitlel bn MoAX iig AN 2 iin dund hayaj bgaa yas
2012-02-16
Yag unendee MCS shig dahiad 10 company Mongold heregtei bn Ulsiig yum hiij bgaa humuus hugjuuldeg bolhoos OLIGARHI bish shu.
2012-02-16
hahahaha:
ger buliin ayulgui baidlaa nuutsalj neree nuulaa ch geh shig hahaha...!!! ta nar shig buunii nohoi nariin derged Battulga bol jinhene er hun!!! Buu mart, martval sonono!!
2012-02-16
Battulga yag ooroo bichsen bn Eronhiilogch yu bodoj bgaa bol
2012-02-16
Battulga ooroo bichsen bn Russia arga PR. Harin end comment uldeesen humuus tsalintai bichigchid muriitssun ch bolj bn
2012-02-16
x:
A N iin gishuud bol ner usaa henees ch aihguigeer bichine.shudarga l baildaa.huniig bolohoor aisan dur uzuuleed ynz bureer bichicheed ,yun ataahuu ym.
2012-02-16
ард:
Жэнког ДЭМЖИЖ БАЙНА. ЭР ХҮН. ЭХ ОРОНЧ. ЮМ ҮЗСЭН.Одоо ид хийдэг нас нь, ЖЭНКО УРАГШАА
2012-02-16
xaxaxaxa...........:
yostoi nogoo zahialgat nevtruuleg shig l hudaldagdsan setguulch gej ene baihdaa.. GENKO BATTULGA d avah yum yu ch algaa...aygui bol battulgiin baas ni hurtel shal omhii gej bicheech....kkkkk
2012-02-16
Ha ha ha. Ih l bodoj, tungaaj, yariltsaj, shuuj bichsen baih daa. Ih hudulmur shuu ene bas. Hahaha. iim yum bichiheesee ichdeg boloosoi. yostoi uursdiinh ni bolovsrol yamar baigaagaa l haruulhiim daa ene adgiin shaaruud
2012-02-16
Yooy iim yum bicheed suuj baidag yostoi erguutsen malnuud ve? bichij baigaa, zahialj bichuulj baigaa ni taarsan novshnuud bna.
2012-02-16
Зочин:
Сайхан шааж байна даа ХУ намын гөлөгнүүд хөөрхөн нийтлэл бичих гэж ядаж дээ Зүгээр л бүхийг цаг хугацаа харуулна шүү дээ
2012-02-16
уншигч:
Женко Баттулгын рейтинг АН зөв ашиглавал сонгуульд ялах нь тодорхой байгаа юм АНыг унагая гэвэл Женко Баттулгыг зайлуулах Алтанхуяг Женко Баттулгын зөрчил дээр тоглосон коммунистуудын захиалгат нийтлэл байна
2012-02-16
naad tarhi ugaaltaa boli, neree zuv bichij chadahgui zuunii shildeg hulgaich luivarchin reketchin 17 chingeleg spirteer ard tumnee horduulsan, Mongoliin ems ohidiig anh singa-d avaachij zarsan buzriin buzar luivarchin JONHUU battulga zail…… zuvhun shine tumur zamiiin tusul bol tsever orosiin oligarhi bolon hujaagiin turiin buusuudiin zahialgaar hiigdej bgaa ed, niit urtug ni 5.8 mlrd dollar, uunii dor hayaj 5-10 % ni ene luivarchnii karmaand orj bgaa, ene tusul bol Mongol ulsiig elgeer ni hevtuuleh tusul bno, tuunii uls eh orond uchruulsan hohirol bagadaagui bna.Buzar luivarchdiig herhevch songoj bolohgui. MONGOL.
2012-02-16
ta nar yu gej chalchij demiirch baisanch ard tumen hen ni hen be gedgiig heleed ugnu, harj ch baigaa, mederch ch baigaa. ta nar shig iim uvaigui maluud hol yavahgui ee. Neree helehees aidag muusain nusan buunuud. hen gedgiig chini medej bna sh de huuhen shig archaagui zavaan yumnuud, yamarch itgel unemshil, uzel bodolgui uls turiin yanhanuud
2012-02-16
NEGENT ARD TUMEN DUND BATTULGA GEDEG HUN HUCHEE AVSAN YAJ CH UZEED DIILDEHGUI CHIMEEGUI SUUSAN DEER SGUU BATTULGA NAMIIN DARGA BOLBOL ALTANHUYGAA YAHUU YG ENEN SHIGEEE MUULAH UU
2012-02-16
MCS-ийн шулгануурт:
Төрийн өмнөөс оготно гэж, MCS чамд үсрээр талхны мөнгө өгч байгаа байх. Яасан сүрхий үнэнч боол аятай долдой вэ чи... MCS чинь тухай энэ хэн ч яриагүй байхад эсгий хийх газар нохой хэрэггүй гэж хол яв эндээс... хэхэ
2012-02-16
Хэсэг нөхдөд:
Өөө, яадаг малнууд вэ? Ардчилсан намын нэрийг барьсан жинхэн мулгуу юмнууд ийм юм бичиж суудаг байх. Өөрөө чадахгүй болхоор өрөөлд зориулсан хорон үгээ тэрлэж суудаг байх нь. Магтаад байгаа Америктаа очоод эрх чөлөөнийх нь бэлэг тэмдэг болсон тэр хөшөөг нь чи очоод үнэгүй үзээрэй. Хаанахын хөлдүү мал дагасан мал гэхээр ийм тэнэг юм бичиж суудаг байна. Киногоо ч олигтой ойлгоод үзчихэж чадаагүй байж энэ нөхдүүд. Тамирчин хүний авхаалж самбаа, хор шартайдаа өнөөдөр таны хүүхдийн ирээдүйн төлөө өөрийгөө зовоож яваа ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮН.
2012-02-16
Хэсэг нөхдөд:
Өөө, яадаг малнууд вэ? Ардчилсан намын нэрийг барьсан жинхэн мулгуу юмнууд ийм юм бичиж суудаг байх. Өөрөө чадахгүй болхоор өрөөлд зориулсан хорон үгээ тэрлэж суудаг байх нь. Магтаад байгаа Америктаа очоод эрх чөлөөнийх нь бэлэг тэмдэг болсон тэр хөшөөг нь чи очоод үнэгүй үзээрэй. Хаанахын хөлдүү мал дагасан мал гэхээр ийм тэнэг юм бичиж суудаг байна. Киногоо ч олигтой ойлгоод үзчихэж чадаагүй байж энэ нөхдүүд.
2012-02-16
Алтан-хуягийн гөлөг:
Алтан-хуягийн гөлөг Төрийн санд байсан Х.Пүрэвсүрэн гэж луйварчин захиалж бичүүлсэн байна. Энэ муу тэжээвэр гөлөг төрийн мөнгө идээд шоронд хэсэг суугаад гарсанаа зол гэж бодохгүй бас ийм юм хийж явна гэнээ. Эзэндээ үнэнч нохой минь одоо наад Сангийн Яамандаа чимээгүй л байсан чинь дээр шүү. Чамайг юу гэж ярьж явсаныг сонссон шүү.
2012-02-16
ДР:
7 сарын 1 ний асуудлыг АРДЧИЛСАН НАМ ХУ НАМТАЙ НИЙЛЭЭД НАМ ДАРАХ ГЭЖ БАЙХАД ХАРИН АРДЧИЛСАН ХОЛБОО ГАНЦААРАА ЭНЭ НИЙГЭМД ЭНЭ АСУУДЛААР МАРТААГҮЙ ЯВДАГ ЮМ ШҮҮ. Ардчилсан Холбоо бол МАНАН хэмээх намын хамтарсан улстөрийн бүлэгллийг дарж чадах хүч шүү. Ардчилсан холбоонд ард түмэн ам сайтай явдаг. Та нар бүү энэ хүнийг муучлах гээд байлдаа. Нэрээ нууцалнаа гэдэг бол ардчилсан холбоо ардчилсан намыхны хийдэг зүйл биш ээ. Ху намын шээснүүдийн л хийж чаддаг юмны нэг нь Та нар хэлэх гэж байгаа бол өрөөнд нь ороод хэллдээ. худлаа битгий нэр мэрээ нууцлаад ху намын загвар гаргаад бай
2012-02-16
Яг үнэнээ хэлье:
Би мөнгөтэй хүн улс төрийг бусниулдаг гэж бодож явдаг. Гэхдээ Алтанхуяг, Баттулга гэсэн хоёрхон сонгшолт байгаа бол Батулгыг бушуухан сонгоно. Энэ хоёроос Бат-Үүл мэтийн хүмүүс байвал мөн сайн аа. За ямар ч байсан Алтан-хуяг л биш шүү, бурхан минь. Алтан-хуяг бол багадаа их олуулаа ядуу зүдүү өссөн учраас юмыг дандаа муу санаагаар хийдэг болчихсон, хүнд чин сэтгэлээсээ хандана гэж байхгүй, нэг олз харагдаадахвал түүний хойноос авгайгаа тавьж байгаад ч авах гэдэг маш муу хүн. Баттулга явдалтай байх аа, гэхдээ арай Алтанхуягаас муу хүн байдаг гэдэгт би итгэхгүй. Энэ бол баталгаатай. Алтанхуягийн шургалуулсан юмнууд Яам тамгын газраар, ер нь улс төрд их шүү дээ (Төрийн санд байж байгаад мөнгө идээд Алатнхуягийн хүчээр гарсан. Одоо Сангийн Яаманд бас агаар бохирдуулаад явж байгаа. Олон ийм бий дээ). Тэд л авилга, хээл хахууль, арын хаалга, танил талын үүр уурхай, улмаар Монголын хөгжлийг чөдөрлөж байна шүү дээ.
2012-02-16
Darhand Altanhuyagiin duu baidag yum shigee Battulgiig demjij bn TUUNii tuluu temtseh bolno tuuniig ogt tanihgui irgen
2012-02-16
доржоо:
АРД ТҮМНЭЭСЭЭ ТАСАРСАН ХӨРӨНГӨТЭЙ БОЛСОН Ч АРД ТҮМНИЙХЭЭ ТӨЛӨӨ СЭТГЭЛ НЬ ТАСРААГҮЙ ГИШҮҮН ШҮҮ. ТҮҮНИЙГ ДЭМЖИНЭЭ
2012-02-16
baagii:
Battulgaa chi shuu ene bol jinhene oligarhiudiin zahialgat niitlel ni todorhoi bna. chi l ard tumniig avrah yostoi. Hulgaich suvdag setgeltei humuus tanaas aij bgaa ni todorhoi bna. Uragshaa
2012-02-16
Altanhuyagaa Bat-uulee yamar muuhai yum bichdeg yum be, uur chadah yum alga uu yalagdaad ireheeree jinhehe zan garaad irleee nuuren deer ineej yardag shigee baildaa
2012-02-16
Х.Баттулга 2003 онд ЭРЭЛ намаас орж ирээд эхлээд МоАХ-ыг ордонтой нь дараа нь Баянхонгороос тойрог худалдаж авсан дараа нь МоАХ-аар дарамтлан ЗГ-Т суудал авсан одоо АН-ын дарга авах гэнэ. Олигарх гэж ярьдаг атлаа монголын бүх үйлдвэрийг хулгайлсан, архи пивотой тэмцэнэ гээд 17 чингэлэг хятад спирт оруулж ирсэн .Энэ ариун явдал уу.Одоо Дархан хотод МоАХ-ын 90 оны партизануудыг архичин гуйлгачин ажил хийх чадваргүй шинэ хүмүүс элсүүлнэ гээд явж байна. 90 оны партизаныг шинээр элсүүлнэ гэж байх уу. Жинхэнэ дайсан гэвэл энэ нөхөр байна
2012-02-16
Mcs алтанхуягар бичуулэхгуй юу:
Жинхэнэ олигархи Msc еереесее анахаарал холдуулах гэж ийм юм бмчиж
2012-02-16
ene neree yldeehees aisan gedeg ni hudlaa hynii ner turd haldagchid dandaa nuuts medeelel bichdeg heseg gishyyn bish heseg oligorhi namiin darga boloh geed barahgyi bolohooroo iimerhyy zamaar hynii tarhi ugaah gej bna end aygyi bol Z.Enhbold esyyl N.Altanhuyagiin hatgaas yavj baih shig bnaardchilsan namiinhan gesen neren door bygdiig hamruulah utgagyi
2012-02-16
Алтанхуяг бчжээ:
Алтанхуяг бачимдахаа л ийм м бичиж дээ
2012-02-16
MCS-Оджаргал:
Чадаж байгаа юм чинь яадаг юм.1.Сэлбэ голын хажуу талын Залуу байгальчдын станц газрыг авж байшин барьсан-та нар тэгэхэд гахай зөөж байсан.2.Эрчим хүчний бүх тендерийг хийсэн-та нар гахай зөөж байсан.3.Төрийн сайд нарыг зөвлөхүүдээрээ ажиллуулсан-та нар контейнор зөөж байсан.Хувьчлал:"Дэвшил","Спирт бал бурам" авсан-та нар ТҮЦ,ресторан хийж байсан.4.Соса сола,Ску ресорт-дархан цаазат богд ууланд байгуулсан-та нар сонгуулаар өвчилж байсан.5.Сүхийн талбайн зүүн урд Централ таур,Хүүхдийн паркд-Шангрила,Яармагт-залуусийн хотхон-Та нар яахын яаж ч чадахгүй. Энержи ресурси за за болий өшөө зөндөө юм байна. Хүмүүсийн уурыг хүргээд яахав дээ.
2012-02-16
MCS-ийн шулгануурт:
Төрийн өмнөөс оготно гэж, MCS чамд үсрээр талхны мөнгө өгч байгаа байх. Яасан сүрхий үнэнч боол аятай долдой вэ чи... MCS чинь тухай энэ хэн ч яриагүй байхад эсгий хийх газар нохой хэрэггүй гэж хол яв эндээс... хэхэ
zochin:
Battulagig demjij bna.jinhen mongol er hun.
2012-02-16
Зочин:
Та нарыг биш, Баттулгыг дэмжиж байна
2012-02-16
jak:
yugaa bichdeg humuus bee ugaasaa ta nar bie bienee doosh n hiij sursan humuus sh uu dee yaj ch baisan tulgaa shig n tanariin dund baihgui hor n hudluj uhlee yu
hun hurungu mungu setgel gargaad hiisen buteen baiguulaltaa uneleed uzuulj bolohgui yu,chi yah baisan gej,unegui uzuulehuu he he,chich hooson tolgoi bainadaa germanii aleksandar haanii ordon muzie ovoo unetei baidag yum,busad gazarch bas sudlaaraa he he
Yag unendee MCS shig dahiad 10 company Mongold heregtei bn Ulsiig yum hiij bgaa humuus hugjuuldeg bolhoos OLIGARHI bish shu.
Battulga yag ooroo bichsen bn Eronhiilogch yu bodoj bgaa bol
Хэсэг нөхдөд:
Өөө, яадаг малнууд вэ? Ардчилсан намын нэрийг барьсан жинхэн мулгуу юмнууд ийм юм бичиж суудаг байх. Өөрөө чадахгүй болхоор өрөөлд зориулсан хорон үгээ тэрлэж суудаг байх нь. Магтаад байгаа Америктаа очоод эрх чөлөөнийх нь бэлэг тэмдэг болсон тэр хөшөөг нь чи очоод үнэгүй үзээрэй. Хаанахын хөлдүү мал дагасан мал гэхээр ийм тэнэг юм бичиж суудаг байна. Киногоо ч олигтой ойлгоод үзчихэж чадаагүй байж энэ нөхдүүд. Тамирчин хүний авхаалж самбаа, хор шартайдаа өнөөдөр таны хүүхдийн ирээдүйн төлөө өөрийгөө зовоож яваа ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮН.