Улаанбаатарт 13 хэм хүйтэн
2012 оны 02 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 19-24 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн Халх голын сав газраар 14-19 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. 12-14 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 25 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 880 гектопаскаль байна. Даралт өдөртөө буурна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ