
Эрх баригч хоёр нам орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг зэрэг явуулах эсэх талаар санал зөрөлдөж байгаагаас гацаанд ороод байгаа билээ.
Уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг хоёр сонгуулийг хамтад нь явуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Харин өчигдөр АН-ын бүлгийн хурлаар хоёр сонгуулийг тусад нь явуулна гэсэн хувилбарыг сонгосон тохиолдолд сум, дүүрэг, баг сонгуулийг хойшлуулж, УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийг хамтад нь явуулж боломжтой гэсэн санал гаргажээ.
Тэгвэл ажлын ачаалал, саналын хуудсаа бэлтгэх хугацаан дээр асуудал үүсэхгүй байна хэмээн бүлгийн гишүүд үзэж байгаа юм байна. Сум, дүүрэг, багийн хэмжээнд 1500 орчим саналын хуудас бэлтгэх тул ачаалал багасна гэж АН-ын бүлгийн гишүүд үзсэн байна. МАН-ын бүлэг одоогоор дээрх саналд байр сууриа хараахан илэрхийлээгүй байна.
С.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ