Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжлээ

img

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Мөн Хүний хөгжил сангийн 2011 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дээрх хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх нь зүйтэй дэмжлээ. Одоо тус байнгын хороогоор БНХАУ-ын Засгийн газар Батлан хамгаалах яам хооронд гэрээ байгуулах талаар хэлэлцэж байна. Уг асуудлыг Батлан хамгаалахын сайд Л.Болд танилцуулж байна. Харин Байгаль орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хурлаар Газрын тухай багц хуулийг хэлэлцэх эсэх асуудлыг авч хэлэлцэж байна. Уг хуулийн төслийн талаархи танилцуулгыг байнгын хорооны гишүүдэд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга хийлээ. Байнгын хорооны гишүүд одоо уг хуулийн төслийн талаар санал, шүүмжлэл хэлж байна.      

СЭТГЭГДЭЛ БИЧИХ