I сургуулийн дөрвөн бүлэгт хөл хорио тогтоолоо

img

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд гахайн хавдар өвчний тархалт их байгаа. Үүнээс болж  Сүхбаатар дүүргийн I сургуулийн нэг бүлгийг хичээлийг түр зогсоож, хөл хорио тогтоогоод байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. Харин түүнээс хойш энэ сургуулийн дөрвөн ангийн хичээлийг сар шинэ дуустал зогсоох шийдвэр гарчээ. Тус сургуулийн нэг, гуравдугаар ангийн тус бүр нэг бүлэг, есдүгээр ангийн хоёр бүлгийн хичээлийг түр зогсоосон аж.Учир нь гахай хавдар туссан хүүхдийн тоо тус сургуульд 6-8 болсон байна. Эрүүл мэндийн сайдын 214 тоот тушаалд тухайн байгууллагад халдварт өвчин туссан хүний тоо дөрвөөс их байвал хөл хорио тогтоох ёстой гэж заасан байдаг. Тиймээс I сургуулийнхан дүүргийнхээ мэргэжлийн хяналтын байцаагчид хэлж, халдвар хамгийн их тархсан дөрвөн ангийн хичээлийг түр зогсоосон юм. Дашрамд дурдахад, өнгөрсөн долоо хоногт 110 хүүхэд халдвар авч, өнөөдрийн байдлаар 40 орчим  хүүхэд ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа аж. Д,Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

захирал болон сургалтын менежер гэх хүмүүст:
энэ сургууль халдварт өвчний голомт болоод байна ш дээ 2011 сарын 10 сарын сүүлчээс эхлээд л энэ өвчин газар авсан юу 4,5 хүүхэд 10,20 гэж л тоологдож байсан одоо ч үргэлжилсээр энэ амралтын өдрүүдэд халдваргүйжүүлэлт хийлгэж ариутгаж болдоггүй юм уу энэ асуудал их санаа зовоож байна дараа үргэлжилээд ямар ч өвчин гарч ирэх юм байгаа юм, захирал нь эрүүл ахуй нийгмийн асуудалдаа ер анхаарахгүй мөнгө хураах 90 жил л гээд байнга сануулаад л хандив нэхээстэй.
2012-02-17
zochin:
1 cургууль муухан шүү дээ. Багш нь хүртэл сурагчийнхаа юмыг хулгайлсан гэмт хэрэг гарсан.
2012-02-17