Баянхонгор аймгийн Татварын хэлтэс шилдгээр шалгарлаа
Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас хэлтэс агентлаг, байгууллагын даргын төсвийн ерөнхийлөн захирагчтай 2011 онд байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг дүгнэжээ. Уг дүгнэлтээр аймгийн татварын хэлтсийн хамт олон хийж гүйцэтгэсэн ажил, амжилтаараа тэргүүлэн, “Тэргүүн” байр эзэлж, “Манлайлагч хамт олон” өргөмжлөл, хоёр сая төгрөгөөр шагнуулжээ. Мөн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Б.Өсөхбаяр “2011 оны аймгийн хөдөлмөрийн аварга”-аар шалгарсан байна.
Н.Дэлгэр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ