
Улсын ерөнхий прокурорын даалгавраар сэргээн шалгасан “Долдугаар сарын 1-ний” гэх тодотголтой ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд, нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, хурандаа Ш.Батсүх нарт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ сарын 27-ны өдөр болно.
Тэдэнд гурван зүйл ангиар ял төлөвлөсний хамгийн хүнд нь Эрүүгийн хуулийн 294.2-т зааснаар ”Захирагч эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан” гэдгээр буруутгаж буй.
Уг хэргийг шалгасан Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас өгсөн албан ёсны мэдээллээр цагдаа нар галт зэвсэг хэрэглэсэн гэдгийг мөрдөн байцаалтын явцад 100 гаруй хүн гэрчилсэн гэдэг.
Харин тухайн үед үүрэг гүйцэтгэж байсан Эргүүл хамгаалалтын газрын цагдаагийн албан хаагчдын хэргийг хяналтын шатанд дарга нарын хавтаст хэргээс нь салгаж түр хугацаагаар түтгэлзүүлсэн юм. Чухам ямар үндэслэлээр эл хэргийг шалгах хугацааг хойшлуулсан талаар тайлбар хийх хүн одоогоор алга.
Н.Бүжин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ