АНУ-дахь монгол оюутнуудаа бүртгэж байна

img

АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газраас тус улсад суралцаж буй монгол оюутнуудаа бүртгэж эхэлжээ. Энэхүү бүртгэлийг МУ-ын Засгийн газраас өгсөн үүргийн хүрээнд консулын тойрогт хамрагдах муж хотод амьдарч байгаа оюутнуудыг хамруулж байгаа аж. Тодруулбал, АНУ-ын Калифорни, Орегон, Вашингтон, Невада, Юта, Аризона, Айдахо, Монтана, Канзас, Вайоминг, Ко­лорадо, Нью Мексик, Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Окла­хома, Техас мужуудад суралцаж буй монгол оюутнуудаа бүртгэх ажлыг эхлүүлээд байгаа гэнэ.   Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ