Украиний олон улсын тэмцээний өчигдрийн барилдааны дүн

img

Украин улсын Киев хотод болсон Украиний алдар бөхчүүд, дасгалжуулагч нарын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн уламжлалт олон улсын ХҮIII тэмцээний хоёр дахь өдөр 74 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер П.Өнөрбат нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт хоёрдугаар тойрогт Ибрагим Юсуповт 1:0, 0:3, 0:1 онооны харьцаагаар дийлджээ. 96 кг-ийн жинд спортын мастер Ч.Батчулуун нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт ХБНГУ-ын бөх Александр Соммерийг 1:0, 6:0 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт украиний бөх Валерий Андреецовт 0:1, 0:2 онооны харьцаагаар ялагдаж дагах барилдаанд украиний бөх Хлеб Кютейг 1:0, 3:0 онооны харьцаагаар ялж хүрэл медалийн төлөө барилдаанд гүржийн бөх Элизбар Одеказетэй барилдаж 0:1, 0:6 онооны харьцаагаар хожигджээ. Эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт оросын бөх Анжеликаг Ветошкинаг 6:0, 6:0 онооны харьцаагаар ялж гуравдугаар тойрогт украиний бөх Юлия Благинад 2:0, 0:3, 0:1 онооны харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөө барилдаанд оросын бөх Дарья Лескинаг 1:0, 1:0 онооны харьцаагаар дийлжээ.

Эмэгтэй

51 кг   1. Патимат Багомедова /Азербайжан/ 2. Юлия Благина /Украин/ 3. Даваасүхийн Отгонцэцэг /Монгол/ 3. Александра Конют /Украин/ 59 кг   1. Екатерина Мельникова /ОХУ/ 2. Юлия Малюк /Украин/ 3. Надя Михалкова /Болгар/ 3. Анна Половнева /ОХУ/ 67 кг   1. Надежда Семёнцова /Азербайжан/ 2. Светлана Бабушкина /ОХУ/ 3. Юлия Бартновская /ОХУ/ 3. Алёна Покен /ХБНГУ/

Эрэгтэй

60 кг   1. Е.Хабелов /Украин/ 2. Василий Фёдоришин /Украин/ 3. А.Мустафаев /Азербайжан/ 3. Х.Алиев /Азербайжан/ 74 кг   1. Александр Гостеев /Азербайжан/ 2. Андре Хоме /АНУ/ 3. Сослан Тигиев /Узбек/ 3. Давид Кичишвили /Гүрж/ 96 кг   1. Валерий Андреецов /Украин/ 2. Ален Засеев /Украин/ 3. Элизбар Одеказе /Гүрж/ 3. Наурыз Темрезов /Казакстан/ А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ