Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

img

БНСУ-ын Гуми хотод болж байгаа насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрлийн барилдаан өнөөдөр эхэлж байна. Манай 3 бөх өнөөдөр дэвжээнд гарна. Эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд 10 бөх зодоглож байгаагаас спортын мастер Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт тайваны бөх Хуа-Хшуантай барилдахаар сугалаа таарчээ. Энэ бөхийг ялбал дараагийн тойрогт вьетнам, узбек, хятад, японы бөхчүүдийн аль нэгтэй барилдана. Эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд 7 бөх зодоглож байгаагаас олон улсын хэмжээний мастер Б.Баярмагнай нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх Н.Нехатай барилдана, энэ бөхийг ялбал дараагийн тойрогт киргиз, японы бөхчүүдийн аль нэгтэй барилдана. Эмэгтэйчүүдийн 55 кг-ийн жинд 9 бөх зодоглож байгаагаас спортын мастер Э.Сумьяа нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт БНСУ, японы бөхчүүдийн аль нэгтэй барилдана.

Тэмцээний хуваарь

 

Хоёрдугаар сарын 17, Баасан гариг

  14.00-17.00                 Сонгомол барилдааны 96, 120 кг, эмэгтэйчүүдийн 48, 51, 55 кг-ийн жингийн бөхчүүдийн урьдчилсан болон дагах тойргийн барилдаан 18.00-20.30                 Сонгомол барилдааны 96, 120 кг, эмэгтэйчүүдийн 48, 51, 55 кг-ийн жингийн бөхчүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах

Хоёрдугаар сарын 18, Бямба гариг

 

14.00-17.00                 Эмэгтэйчүүдийн 59, 63, 67, 72 к, эрэгтэйчүүдийн 55, 60 кг-ийн жингийн бөхчүүдийн урьдчилсан болон дагах тойргийн барилдаан 18.30-20.30                 Эмэгтэйчүүдийн 59, 63, 67, 72 к, эрэгтэйчүүдийн 55, 60 кг-ийн жингийн бөхчүүдийн медалийн төлөөх барилдаан Шагнал гардуулах ёслол  

Хоёрдугаар сарын 19, Бямба гариг

18.30-20.30                 Эрэгтэйчүүдийн 66, 74, 84, 96, 120 кг-ийн жингийн бөхчүүдийн урьдчилсан болон дагах тойргийн барилдаан 17.30-20.00                 Эрэгтэйчүүдийн 66, 74, 84, 96, 120 кг-ийн жингийн бөхчүүдийнмедалийн төлөөх барилдаан Шагнал гардуулах ёслол, Хаалтын ажиллагаа А.Алт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ