Р.Буд: Тавантолгойн нэрлэсэн үнэ тогтоосон нь муу бол Н.Батбаяртай ярих ёстой

img

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар  УИХ-ын  39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулсантай холбогдуулан Эдийн засгийн байнгын хорооны дарга  Р.Будаас  зарим зүйлийг тодрууллаа. -УИХ-ын 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулснаар ахмадууд болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэзээ нэг сая төгрөгөө авч эхлэх вэ? -Д.Одбаяр, Я.Батсуурь нарын гишүүд 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай  тогтоолын төсөл өргөн барьсан. Үүний дагуу УИХ-аар нэмэлт өөрчлөлт оруулах тогтоол батлагдлаа. Өмнө нь баталсан 39 дүгээр тогтоолоор ард иргэд Тавантолгойн хувьцааны таван хувийг эзэмших  байсан. Харин уг тогтоолд өөрчлөлт оруулж 20 хувийг эзэмшүүлэх болсон нь иргэдэд  1072 ширхэг хувьцаа буюу ойролцоогоор нэг сая төгрөг авах эрх  нь бүрдэж байгаа юм. Эхний удаад ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг бэлнээр нь олгох нөхцөл нь бүрдлээ. -Ахмад, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө хэзээнээс авч эхлэх вэ? -Энэ талаар Засгийн газрын сайдууд янз бүрийн саналтай байгаа юм билээ. Харин асуултад Засгийн газар хариулт өгөх байх. Тогтоолд өөрчлөлт оруулан батлахдаа хэрэгжих хугацааг нь ердийн журмаар тооцохоор боллоо. УИХ өөрийнхөө хийх ёстой ажлыг  хийлээ. -Энэ төсвийн тухай хуулийг батлахдаа “Хүний хөгжил” сангийн төсөвтэй холбоотой 53, 57 дугаар тогтоол баталсан. Энэ тогтоолд өөрчлөлт оруулна гэсэн. Тэгэхээр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс энэ тогтоолд өөрчлөлт оруулахыг хүлээх үү? -Хүлээхгүй. Яагаад гэвэл, ахмад настан, хөжглийн бэрхшээлтэй хүмүүсийн мөнгө нь төсөвт суусан учраас. Харин энэ тогтоолд өөрчлөлт оруулсны дараа энгийн иргэд нэг сая төгрөг, хувьцаанаас сонголтоо хийх боломж бүрдэнэ. Дээрх тогтоолын төслүүдэд өөрчлөлт оруулах асуудлыг Төсвийн байнгын хороо хэлэлцэж эхлэх ёстой.  Манай зарим гишүүд 1990-ээд оны ягаан, цэнхэр тасалбар шиг болно гэж яриад байгаа юм. Харин тийм эрсдлийг ард иргэддээ үүсгэхгүй байхын тулд Засгийн газар худалдаж авъя л гэж байгаа. Засгийн газарт  50 хувиа худалдаж болно.Гэхдээ эхний ээлжинд 334  тэрбум төгрөгтөө тааруулна. Түүнчлэн хувийн секторууддаа ч гэсэн 10 хувийг авахыг нь нээгээд өгч байгаа юм. Тийм учраас одоо аль аль  нь ажиллах боломжтой. Иргэд хэдэн хувиа Засгийн газарт борлуулах нь уу. Эсвэл аж ахуйн нэгжүүд хэдэн хувийг авах нь уу гэдгээр  Засгийн газрын төвшинд хөрөнгийн бирж дээр арилжаа явах ёстой.  Ингээд IPO гаргана. “Эрдэнэс  Тавантолгой”  компанийнхны хэлж байгаагаар тавдугаар сарын эхээр гарч эхлэх бүрэн боломжтой. Хэрэв ингэвэд Лондон болон Хонгконгийн хөрөнгийн бирдж дээр  хувьцаа арилжих боломжтой.  Ингэлээ гээд Эрдэнэс Тавантолгойн хувьцаа  ингээд  дуусч байгаа юм биш. Төр эзэмшилдээ авч үлдэж байгаа 51 хувь нь бий. Түүнийгээ борлуулж болно. Ард иргэд, аж ахуйн нэгжүүдээс авсан  хувьцаагаа гадаад дотоодын хөрөнгийн зах зээл дээр нэмж борлуулж болно гэсэн заалт   ч орлоо. Тэгэхээр хувьцаа бол  эдийн засгийн жинхэнэ сонгодог утгаар ашиглалтад ороод ард  иргэд  ашгаа хүртээд явах юм. Хэр хэмжээний ашиг хүртэх нь иргэдийн сонголт. -Байнгын хорооны хуралдааны үеэр  Эрдэнэс Тавантолгой компанийнхан  нэрлэсэн үнэ гэдэг нэр томъёог битгий оруулаач. Дүйцүүлэх ч гэсэн болно. Нэрлэсэн үнэ тогтоовол IPO хийхэд хүндрэлтэй гэж байсан? -Энэ чиглэлээр ажиллаж байгаа хүмүүс IPO гаргахын өмнө нэрлэсэн үнэ гээд тогтоогоод эргээд түүнээсээ доош үнээр зарж болдоггүй юм гэсэн саналыг хэлж байсан. Манай байнгын хороо тэр санал дээр ажиллаж санал хураалгаад явж байсан. Харамсалтай нь Н.Батбаяр гишүүн хашир хөндлөн байсаар байгаад нэрлэсэн  үнээр тогтоолгосон. С.Баярцогт гишүүд бид бол нэрлэсэн үнэ хэрэггүй юм байна гэдгийг тохирсон байсан.  Нэрлэсэн үнэ тогтоолгосон эзэн нь Н.Батбаяр. Тэгэхээр нэрлэсэн үнэ тогтоосон нь сайн бол эзэнтэй байх ёстой. Муу бол Н.Батбаяртай ярих ёстой. С.Заяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гана:
Хөөе Будаа та их хурала суугаад одоо хүртэл юу ч ойлгоогүй байна даа. Наад УИХ гэдэг чинь хамтын шийдвэр гаргадаг байгууллага. Харин Батбаяр өөрийн байр сууриа бусдад нь итгүүлж үнэмшүүлж чадсан байна Ийм лаларуудыг энэ онд УИХ-с зайлуулах хэрэгтэй.
2012-02-18
xxxman:
Жинхэнэ замын мөнгө идсэн лалар даа.
2012-02-17
hjjh:
Тогтоолд нэрлэсэн үнээр нь өг л гэж бичсэн биз дээ? Нэрлэсэн үнийг яг төд гэж тогтоо гэж хэлээгүй. Угаасаа 1,0 сая төгрөгөнд 1072 ш хувьцаа өгнө гээд хэлчихээр 1 ш хувьцааны үнэ тодорхой байгаа биз дээ? 39-р тогтоол руу дайрдаг нь зүгээр л тэнэглэл. IPO гаргахад манай иргэдэд эзэмшүүлсэн хувьцааны үнэ ямар хамаа байна аа? Тэр гадаадын бирж дээр гаргах хувьцаагаа хэд ч гэж үнэлсэн болно шүү дээ. Арай ард түмэндээ өгсөн үнээрээ гадаадынхад өгөх гэж байгаа юм биш биз дээ? Тэгвэл дотоодынхоо бирж дээр эхлээд гарга л даа. Авах иргэн, компани зөндөө л байгаа шүү дээ. Яахлаараа ер нь заавал гадаадын бирж дээр гаргаж гадныханд хувьцааг нь өгөх гээд байгаа юм бэ? Гадны мөнгө амттай байдаг юм уу? IPO гэдгээ ер нь ойлгож байгаа юм уу?????
2012-02-17
Барс:
Энэ Буд гэж Таван толгойн болон эдийн засгийн ямарч ойлголтгүй амьтан УИХ -ын шийдвэрийг ганц Батбаярт тохох гэж байна Ийм мангар амьтанаар байнгын хороон дарга хийлгэдэг МАН-ГАР нам
2012-02-17