“Морин хуур 25” хүндэтгэлийн тоглолт болно

img

“Морин хуур” наадмын 25 жилийн ой энэ жилд тохиож буй. Монгол дууны урын санг ая аялга, хэлбэр, хөгжмийн найруулгын хувьд шинэ өнгө аястай содон бүтээлээр баяжуулах, уран бүтээлчдийн идэвх, санаачилгыг хөхиүлэн дэмжих зорилготой “Морин хуур” наадам 1987 онд анх зохиогдоходурлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн “Монгол далай” дуу түрүүлж байсан аж. Энэ жилийн наадамд 106 бүтээл ирснээс шилдэг 12 бүтээл шалгарч үлдсэн байна. Тэдгээр шалгарсан бүтээлүүдийг үзэгчдэд толилуулж, үе үеийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлүүдийг дээжлэн оруулсан “Морин хуур-25” ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 18-нд зохион байгуулахаар болжээ. Дашрамд дуулгахад, энэхүү наадмыг 2010 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж шилдэг бүтээлийг өндөр үнээр авч урлагийн алтан фондод хадгалдаг болсон аж. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ