Татварын улсын байцаагчид сургалтад хамрагдаж байна

img

Татварын улсын байцаагчдыг дэлхийн жишигт нийцсэн өндөр мэдлэг, ур чадвартай, хөрвөх чадамж бүхий мэргэжлийн хүчирхэг нөөц бий болгох, сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилготой сургалт болж байна. Татварын ерөнхий газрын сургалтын төвөөс санаачлан ТЕГ, УТОХГ-ын татварын улсын байцаагч нарт Уул уурхайн салбарын татвар ба нягтлан бодох бүртгэл хичээлээр, Ашигт малтмалын хайгуул ба үнэлгээ СТОУС-6, Санхүүгийн ба татварын тайлангийн зөрүү, Биет бус хөрөнгө сэдвүүдээр номын дуу сонсох юм. Сургалтыг  АМГ-ын мэргэжилтэн С.Содномцог, СТ-ийн багш Ү. Амартүвшин Б. Өсөхбаяр, С. Оюунчимэг нар, Захиргааны эрх зүй хичээлээр “Албан хэргийн хөтлөлт” сэдвээр ТЗУГ-ын дарга Н.Бат-Эрдэнэ, Татварын олон улсын асуудал хичээлээр “Үнэ  шилжилтийн тухай” СТ-ын багш Х. Хурметхан нар зааж байгаа аж. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ