Дэлхийн байгаль хамгаалах сангаас нээлттэй уралдаан зарлажээ

img

Дэлхийн байгаль хамгаалах сангаас (WWF) байгалийн нөөцийн хэрэглээг бууруулахын тулд цаас үйлдвэрлэгч, ашиглагчидтай хамтран ажиллаж эхэлжээ. Тодруулбал, Ногоон мод, эх дэлхийг хамгаалахын төлөө ном хэвлэгчид дахин ашигласан цаас хэрэглэх хэрэгтэй хэмээн WWF үзэж байгаа юм. Иймд “Байгаль дэлхийд хамгийн ээлтэй цаас ны брэнд”, “Хамгийн ил тод үйлдвэрлэгч”, “Байгальд хамгийн ээлтэй цаас худалдан авагч” төрлөөр дэлхийн улс орнуудад нээлттэй уралдаан зарлажээ. Тус уралдаанд монголчууд ч оролцох боломжтой гэдгийг тус сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдэгдэж байна. Нэр дэвшигчид байгаль дэлхийд хамгийн ээлтэй гэж үзэж буй цаасаа checkyourpaper. panda.org вэб хуудсанд тодорхойлж бүртгүүлэх ёстой аж. Эдгээр ангилалд нэр дэвшигчдийн материалыг 2012 оны есдүгээр есдүгээр сарын 28 хүртэл хүлээж авах юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг www.wwf.mn болон холбогдох асуултуудаа paperaward@ wwf.panda.org хаягаар тодруулж болно. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ