“Монгол-Язгуур урлаг” тоглолт тоглогдоход бэлэн болжээ
Төрийн Соёрхолт Д.Сосорбарамын найруулж буй “Монгол-Язгуур урлаг” таван хамтлагийн нэгдсэн тоглолт маргааш нөгөөдөр тоглоход бэлэн болсон тухай зохион байгуулж буй багийнхан мэдэгдлээ. Эхний өдрийн билет ерөнхийдөө зарагдаж дууссан гэнэ. Язгуур урлагийн таван хамтлагийн цоо шинээр хийсэн “Алтайн магтаал”-ыг тэд клипжүүлсэн бөгөөд телевизүүдээр өнөөдөр цацагдаж эхлэх юм байна. Хоёр өдрийн тоглолтыг телевизээр цацахгүй юм байна. Н.Өрнө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ