
Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "Морин хуур" наадам 25 дахь удаагийн Гран При шагналын эзнээ тодрууллаа. Тус наадамд 100 гаруй бүтээл ирснээс шүүгчдийн бүрэлдэхүүн 29 уран бүтээлээс шилдэг дууг шалгаруулахад хөгжмийн зохиолч С.Мөнхбат, яруу найрагч М.Хүрэлсүх нар “Хурмастын дууч шувуу” бүтээлээрээ Гран При хүртсэн байна. Энэ дууг ДБЭТ-ын дуучин Ө.Уянга дуулжээ. Харин удаах байруудад Б.Бямбабаяр, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын “Хатад дамжсан бүүвэй”, Ш.Өлзийбаяр, Ц.Түмэнбаяр нарын “Талын хөх чоно” дуунууд орсон байна. Тэргүүн байрт шалгарсан уран бүтээлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн цом, БСШУ-ны сайдын нэрэмжит цомоор шагнасан бөгөөд есөн шилдэг дууг шалгаруулж өргөмжлөл, морин хуур, мөнгөн шагналаар шагнажээ
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ