Монголын тамирчид аваргын төлөө өрсөлдөнө

img

ОХУ-ын кикбоксын холбоо, Хабаровск мужийн амбан захирагчийн алба хамтран ирэх 03 сарын 02 нд Хабаровск хотноо нэгэн сонирхолтой халз тулааныг зохион байгуулах бөгөөд энэ  тулаанд Монголоос 68 кгийн жинд Ө.Төрбаяр, 73 кгд Г.Жавхлан нар мэргэжлийн кикбоксын дүрмээр 3 минутаар 5 үе өрсөлдөх юм байна.

Ө.Төрбаярын хувьд 2011 оны сонирхогчдын ДАШТ-нд түрүүлж дэлхийн шигшээ багт уригдаад байгаа билээ. Тэрээр энэ удаа Алс дорнодын мэргэжлийн кикбоксын аваргын төлөө ОХУ-ын тамирчинтай өрсөлдөх бол

Г.Жавхлан 73 кгд Мэргэжлийн кикбоксын Азийн аварга цолны төлөө Казахстаны тамирчинтай хүндхэн бөгөөд хариуцлагтай тулааныг хйих юм.тэрээр мэргэжлийн рингэнд 9 дэхь тулаанаа хийх гэж байна.

Тамирчлын бэлтгэл сургуулилтыг кикбоксын спортын ОУХМ  О.Алтанпүрэв удирдан явуулж байгаа бөгөөд  багш,тамирчид энэ сарын 27-нд хойд хөршийг зорино.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ