Нийслэлийн шинэ дагуул хот 60 мянган хүн амтай байна

img

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийн боловсруулах ажлыг Нийслэлийн зураг төслийн хүрээлэн бусад мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор гүйцэтгэн олон нийтийн дунд хэлэлцүүлэг хийх, санал авах ажил эхэлжээ. Юуны өмнө дэлхий дахинд тулгамдаад байгаа хотжих үзэгдэл, Монгол Улсын геополитикийн онцлог зэргийг оновчтой шийдэж чадсан бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхээр болсон байна. 2030 он гэхэд алслагдсан дүүргүүдийг эрчимтэй хөгжүүлж хүн амыг 4.15 дахин нэмэгдүүлэх, гэр хорооллыг дахин төлөвлөх, шинэ дагуул хот байгуулж 60 мянган хүн суурьшуулах, автобусыг тусгай замаар явуулдаг болох гээд олон ажлыг хийж дуусгах юм аж. Төлөвлөгөөний талаарх үзэсгэлэнгээ энэ сарын 20-нд Уран зургийн галерейд үнэ төлбөргүйгээр иргэдэд сонирхуулах юм байна. Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

as:
дэд бүтэцээ сайн шийдэж байж барихгүй бол манайхан эхлээд баахан болсон болоогүй амбаар бариад эхэлдгий ш дээ
2012-02-17
өмх:
Сүр дуулиантай хоосон лоозонгоо болиоч ээ сонгууль болохоор л баахан цаас үйлдвэрлэж тархи угаах юм хийж байгаа юм хаана байна.
2012-02-17