Автобусны буудлууд өнгө засна

img

Монголчуудын уламжлалт сар шинийн баярыг угтаж Нийтийн тээврийн газраас санаачлан автобусны буудлуудыг цэвэрлэх ажлыг уламжлал болгон зохион байгуулж буй. Луу жилийг угтаж хот нийтээрээ зохион байгуулж байгаа их цэвэрлэгээний ажлын хүрээнд маргааш 14.00 цагаас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд хамтын хүчээр их цэвэрлэгээ хийх болжээ. Их цэвэрлэгээнд том оврын автобусны 24 аж ахуйн нэгж байгууллага, бага оврын автобусны 34 аж ахуйн нэгжээс нийт 1000 гаруй хүн оролцох бөгөөд автобусны эцсийн болон дундын буудал зогсоолыг хоггүй цэвэрхэн болгох юм. Олон чиглэлийн автобуснууд зогсож үйлчилдэг, зорчигч ихтэй буудал зогсоолууд буюу Баянхошууны эцэс, Улиастай, Ботаник, Толгойт, Яармаг, Зүүн салаа, 5 шар, Дэнжийн мянга, Хорооллын эцэс зэрэг 40 гаруй буудал зогсоолуудыг ч мөн цэвэрлэнэ. Иймд иргэд зорчигчид тээвэрчдийн хөдөлмөрийг хүндэтгэж, автобусан дотор болон буудал зогсоол дээр ил задгай хог хаяхгүй, соёлтой үйлчлүүлж хэвшихийг нийтийн тээврийнхэн уриалав. Н.Дэлгэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ